Ньюс хөтөч: Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг болно

Ньюс агентлаг 2022.04.28-ны Пүрэв гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ

“Байгаль орчны сургалт, судалгааны төв”-д БОАЖЯ-ны удирдлагууд тус салбарт хэрэгжүүлж буй ажлаа танилцуулна. Утас: 85100098

09.30 ЦАГТ

ШУТИС-ийн Төв номын санд "Нийгмийн инноваци, түншлэл" үндэсний форум болно. Утас: 96068968

10.00 ЦАГТ

-ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөөнд "Био нүүрс-2022" эрдэм шинжилгээний хурал болно.

-“Пума” зочид буудалд “Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийн харилцаа” зөвлөгөөн болно.

-“Рокмон бюлдинг”-д “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт” хэлэлцүүлэг болно. Утас: 90872222

10.30 ЦАГТ

Сүхбаатарын талбайд цусны цагаан эсийн хорт хавдар өвчнөөр шаналж буй зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн  аав ээж хандивын аян өрнүүлнэ. Утас: 88107869

11.00 ЦАГТ

"Шонхор тауэр"-т АН-ын 4/11 хэвлэлийн хурал болно.

-"Монгол ньюс" мэдээллийн төвд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-д 10 мянган тонн түүхий эд (хаягдал төмөр) бэлтгэн нийлүүлсэн ч авлагаа авч чадахгүй байгаа "Эм Эс Эн Ти трейд" ХХК болон "Монголын хог хаягдалыг дахин боловсруулах үндэсний холбоо"-ноос хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99116375, 89116570

14.00 ЦАГТ

“Шангри-Ла” зочид буудалд Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах техник, туслалцааны MOH 9701” төслийн хаалтын ёслол болно. Утас: 91965599, 99153766

ТӨРИЙН ОРДОНД

10.00 ЦАГТ

УИХ-ын чуулган хуралдана.

16.00 ЦАГТ

Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

17.00 ЦАГТ

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж