"Прокурорт нэмж яллагдагчаар татсан УИХ-ын гишүүн байхгүй" | News.MN

"Прокурорт нэмж яллагдагчаар татсан УИХ-ын гишүүн байхгүй"

"Прокурорт нэмж яллагдагчаар татсан УИХ-ын гишүүн байхгүй"

"Прокурорт нэмж яллагдагчаар татсан УИХ-ын гишүүн байхгүй"

Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны талаар Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Хоёр үндэслэл байдаг. Нэгдүгээрт, мөрдөн шалгах байгууллагаас тодорхой ажиллагаа явуулж байгаа учраас зайлшгүй УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргадаг. Хоёрдугаарт, мөрдөх байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоог олгохын тулд энэ хүсэлтийг гаргасан.

УИХ-ын дөрвөн гишүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр прокурор хянаж, үндэслэлтэй байна гэж үзсэн учраас яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан тогтоолтой УИХ-ын гишүүд танилцаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь Эрүүгийн хуулиар нууцлалтай байдаг учраас эд хөрөнгийн хохирлын тоо баримтыг хэлэх боломжгүй.

Би тухайн гишүүнийг гүжирдэж, гүтгэж байгаа талаар энд хэлэлцэхгүй. Хэрвээ өөрийгөө буруугүй гэж байгаа бол өмгөөлөгчөөрөө дамжуулж, мөрдөн шалгах байгууллагад ярих ёстой. Би болон та бүхэн ч шийдэхгүй. Нэмж орж ирэх УИХ-ын гишүүдэд хоёр асуудал бий. Хөгжлийн банктай холбоотой 29 хэргийн хэрэг бүртгэл байна. Энэ бол нотлох баримтыг цуглуулах үйл явц.

Өнөөдрийн байдлаар дөрвөн гишүүнийг яллагдагчаар татсан учраас түдгэлзүүлэх санал оруулж ирсэн. Одоогийн байдлаар мөрдөх байгууллага, прокурорт нэмж яллагдагчаар татсан УИХ-ын гишүүн байхгүй.

Бусад гишүүдтэй холбоотой Хөгжлийн банкны асуудал яригддаг ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл, УИХ-ын тухай хуулийн 9.8 зүйлээр УИХ-ын гишүүнийг нэгжих, баривчлах, үзлэг, нэгжлэг хийхээс бусад байцаан шийтгэх ажиллагаа явуулахыг хориглодог.

Хөгжлийн банктай холбоотой хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байхад УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгддөг. Бусад гишүүдтэй холбоотой үзлэг нэгжлэг хийх асуудал гарвал бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудал хөндөгдөнө. Тиймээс бусад гишүүдэд яг энэ үйл ажиллагааг хийхгүй бол бусад нотлох баримтын хүрээнд гэм бурууг нь шүүхээр шийдвэрлэх зохицуулалт байдаг. Бусад гишүүдийн бүрэн эрхийг яагаад түдгэлзүүлээгүй юм бэ гэхээр өнөөдрийн байдлаар  Эрүүгийн хуулиар 31 мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөрдөгч дангаараа хийдэг 13, прокурорын зөвшөөрөлтэй 18 байна. Тийм учраас нотлох баримтаар нотолсон тохиолдолд заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байх боломж бий. Мөрдөн шалгах байгууллагын санал ирээгүй учраас бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй. Би яг тоог нь хэлж мэдэхгүй. Тэглээ гээд ажлаа мэдэхгүй гэсэн үг биш. Шийдвэр гарсны дараа яах нь прокурорын байгууллагын ажил.

Хөгжлийн банкны асуудлыг маш олон жилийн өмнөөс шалгаж эхэлсэн. Нийт 42 хүнийг яллагдагчаар татсан. Бид тодорхой ажлуудыг хийж, эхнээс нь үр дүн гарч байна гэж харж байна. Хохирлыг тодорхой хэмжээгээр төлж эхэлсэн. Маш олон ажиллагаа хийдэг учраас цаг хугацаа их шаарддаг" гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-04-27 202.179.26.99

Сү.Батболдын аймшигт хулгайг булахын тулд хөгжлийн банкны сенсацийг гаргасан даа.

Avatar

зочин 2022-04-27 64.119.27.64

бусад хулгайчаа хаашаа хийчихсийн бүх хулгайчдаа шүү

Avatar

Зочин 2022-04-27 192.82.68.24

БААТАРБИЛЭГ БОЛ УЛААН ЛУЙВАРЧИН!!

Avatar

Зочин 2022-04-27 202.55.188.84

Энэ 3н гишүүн чинь нэг хэсэг гайгүй хууль санаачилаад бие даасан үйл ажиллагаа явуулаад байсан биздээ нам нь хөгшчүүл нь залуусынхаа амыг барих гэж ингээд байгаа харагдахийн шинэ гишүүд биздээ

Avatar

Зочин 2022-04-27 202.55.188.87

Бизнес эрхлэгчидээ бас ялгаж салгаж шалгах хэрэгтэй л дээ ном журамын дагуу хэвийн ангилалтай зээлээ төлж байгаа, болон улстөрийн нөлөөгүй зээл авсан бол шалгаад байх шаардлагагүй,хэдэн гайгүй залуучуудаа шалгасан дүр үзүүлээд жинхэнэ эзэд нэр нь ч байхгүй байхийн

Avatar

Зочин 2022-04-27 202.55.188.84

Гишүүн болоогүй байхдаа зээл авсан хүнд яаж авилга албан тушаалаа,урвуулан ашигласан гэж ял оноогоод байгаа вэ гишүүн болохоо мэдэж байсан гэсэн зүйл анги байдаг юм болов уу

Avatar

ЗОЧИН 2022-04-27 202.21.126.30

ЭНЭ НЭГ ЯДАРГААНД ОРЧИХСОН ЦАРАЙТАЙ ПРОКУРОР ЧИНЬ ЯГ ШУДАРГА ЮМ ОРУУЛЖ ИРЭЭД БАЙНА УУ, УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГА БИЕЛҮҮЛЭЭД ЯВНА УУ. ЭЭ МЭДЭХГҮЙ. МОНГОЛД Ч ИТГЭХ ЮМ ХОВОР БОЛСОН ДОО.

Avatar

зочин 2022-04-27 202.21.105.186

Халдашгүй байдлын дэд хороонд эхлээд үнэнч шудрага, эх орноо гэсэн сэтгэлтэй гишүүдийг оруулж байж наад асуудлаа ярихгүй бол юу ч биш болно наад асуудал чинь. Луйварчин Сү.Батболд, Бямбацогт гээд л байх юм, тэр хүмүүс нь тэгээд энэ дэд хороонд нь орчихсон. Дампуурал.

Avatar

зочин 2022-04-27 202.21.105.186

Энэ прокурор мөрдөх байгууллага, мөрдөх байгууллага л гээд байх юм, тэгээд тэр мөрдөх байгууллага нь шалгах үндэслэлээ бүрэн гүйцэд гаргаад өгчихөж болдоггүй юм уу. Материал нь дутуу, нэмж материал ирүүлэхээр болсон ч гэх шиг. Ингээд байхаар та нарыг ажил хийж байна, үнэнч шудрага байна гэж хэн итгэх вэ дээ.

Avatar

Зочин 2022-04-27 124.158.68.101

Алтанхуяг гэгч том луйварчин. Нээх шударга царайлж сүржигнэдэг. Цаг өөр болохыг, өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр буудгийг тэр тооцоолж чадсангүй.

Avatar

Зочин 2022-04-27 72.196.192.250

Яг хуулиар авч үзвэл ял авахааргүй хэдэн хүнээр туг тахиаь жинхэнэ хэргийн эздийг МАН авч үлдэж бна.

Avatar

зочин 2022-04-27 202.126.89.114

Сү гээ эхлээд зайлуулчих Наатах чинь номер нэг луйварчин

Avatar

Зочин 2022-04-27 213.87.153.221

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

Лалруудааа!!! 2022-04-27 60.104.114.248

За зайлаачээ лалрын пиздаа нараа Сү Батөолд чин яасан бэ???!!!!

Avatar

Зочин 2022-04-27 202.9.46.251

Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, ХҮН-ын гишүүн Д.Үүрцайх нар шууд эфирийн үеэр зодолджээ. Тэд “Парламент” телевизийн “Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэгт оролцож байсан юм

Avatar

хаха 2022-04-27 185.220.101.42

Аргумэнт нэртэй хэлэлцүүлэг байна лээ. Бат-ЯЛАЛТ гэгч этгээд ямар бүдүүлэг халтар орк вэ ккк

Avatar

Зочин 2022-04-27 192.82.68.24

Тэр Бат-Ялалтыг шалгаж шоронд нь хий!!

Avatar

Зочин 2022-04-27 202.126.90.32

Хун вэй бин Улаан хамгаалагч УИХ-н гишүүн Дамдиннямыг яагаад барихгүй байгаа юм бэ?

Avatar

Зочин 2022-04-27 103.57.94.228

ЖДҮ уншиж зуу зуун тэрбумын том хэргээ далдлах санаархал их явж байна. Үүнийг хуулийнхан анзаарсан буйзаа

Avatar

Зочин 2022-04-27 202.179.26.249

17 чингэлэг спиртийг ус болгодог наймаачин, ЖДҮХС-ийн хулгайч нарын томилсон прокурор шударга ажиллаа юу?

Avatar

Зочин 2022-04-27 72.196.192.250

Ёстой үнэн үг !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж