Ё.Баатарбилэг: Би бол буруугүй

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

Ё.Баатарбилэг: Би бол буруугүй

Ё.Баатарбилэг: Би бол буруугүй

"Халдашгүй байдлын дэд хорооны хуралд орлоо. Хурлын дэгийн дагуу намайг Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор прокурорын байгууллагаас авлига албан тушаалтны гэмт хэрэгт буруутгаж байна гэж оруулж ирсэн байна. Би Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдэд тайлбар мэдүүлэг өглөө. Яллагдагчаар татсан хуулийн зүйл заалтыг сайн мэдэхгүй байна. Хуралдааны дэгээр би асуултад хариулах үүрэгтэй юм байна. Тиймээс надаас асуулт асуулаа. Би бол буруугүй.

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан. Энэ асуудлыг  Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо “Их засаг” танхимд хуралдсан юм.

Эргэн сануулахад, Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. Үүнд, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг. Уг дэд хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалдаг. Ийнхүү дээрх гишүүд прокуроос орж ирсэн хэргийн гишүүдийн материалтай танилцаж, дүгнэлтээ УИХ-д хүргүүлдэг аж.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж