Аавууд хүүхэд харах дургүй юу?

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Аавууд хүүхэд харах дургүй юу?

Австралийн нэгэн судалгаа аавуудаас илүү ээжүүд хүүхэд харах дуртай байдгийг харуулжээ.  Харин хүүхэд харах  тийм ч хөгжилтэй ажил биш гэсэн аавууд ээжүүдээс хоёр дахин олон байсан  аж. Австралийн гэр бүлийн судалгааны төвөөс явуулсан уг судалгаанд оролцсон аавуудын 21 хувь нь заримдаа эсвэл хааяа нэг хүүхэд хардаг  гэж хариулжээ. Харин ингэж хариулсан  ээжүүд 11 хувь байжээ. Харин хүүхэдтэйгээ хамт байх нь хамгийн аз жаргалтай цаг мөч гэж хариулсан нь судалгаанд оролцсон ээжүүдийн 40 хувь байсан юм. Харин үр хүүхэд харж гэртээ өнжихөөс  цааргалдаггүй аавууд дөнгөж 28 хувьтай байжээ.
Судлаачид энэ ялгааг аав ээжүүдийн ажлын  цагийн  хуваарьтай холбон тайлбарласан юм.
“Аавууд олон цагаар ажилладаг нь үүнд нөлөөлдөг байж болох юм. Тэдний  хүүхэдтэйгаа хамт байх үе нь өглөө бас оройн хоолны цаг. Энэ үед аавуудын давчуу цагийн хуваарь болон шахуу төлөвлөгөө нь тэдэнд хүүхэдтэйгээ хамт байж хөгжилдөх боломж өгдөггүй аж.  Гэр бүлдээ бас өөртөө цаг зав гаргах гэж хичээх нь тэдэнд эсрэгээрээ тээр дараа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.  Мэдээж үүнд ажлын, нийгмийн стресс гол буруутай аж. Судлаачид ийм дүгнэлт гаргахдаа соёлын хүчин зүйлс нөлөөлж байгааг дурьджээ.
    “ Эмэгтэй хүн үр хүүхдээ өсгөж, өндийлгөх ёстой гэдэг үзэл хүчтэй  хэвээр байгаа нь  аавуудыг  үүргээс нь чөлөөлдөг” гэж доктор Бакстер ярьж байна.

4 мянга гаруй хүмүүсийн дунд явуулсан уг судалгаа хүмүүс аав ээж байхыг өөр өөр ойлгодог төдийгүй ээжүүд хүүхэдтэйгээ илүү их цаг зарцуулдгийг харуулсан байна. 

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж