Монгол Улсын Ерөнхийлөгчид зургаан улсын Элчин сайд жуух бичгээ өргөн барилаа | News.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчид зургаан улсын Элчин сайд жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчид зургаан улсын Элчин сайд жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчид зургаан улсын Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.


Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад суух Элчин сайд, хатагтай Аленко Сухадолник Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ барив.

Өнгөрсөн онд байгуулж, хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байгаа Монгол, Словени хоёр улсын хооронд Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. Мөн аялал жуулчлалын салбарт хамтарч, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж хоорондын харилцааг өргөжүүлэх нь чухал гэж үздэгээ илэрхийлэв.

Элчин сайд, хатагтай А.Сухадолник ирэх жил тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлэв.

Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаа онцлов.

Элчин сайд А.Сухадолник нь 2019 онд Бүгд Найрамдах Словени Улсаас БНХАУ-д суух Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогдсон юм.

Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Махбуб Уз Заман өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, Монгол, Бангладешийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг онцоллоо. Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтарч байгааг Элчин сайд Махбуб Уз Заман тэмдэглэлээ. Харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

 

Тайландын Хаант Улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артают Срисамут Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зүүн Өмнөд Ази дахь манай чухал түнш орнуудын нэг болох Тайландын Хаант Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалын зэрэг салбарт өргөжүүлэх чиглэлд ач холбогдол өгч ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

Элчин сайд Артают Срисамут Тайландын Хаант Улсын Цог Жавхлант Хааны  мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иан Хоогмартенс  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ барив.

Монгол, Бельгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Мөн дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг баяжуулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, санаачлагын хүрээнд үр дүнтэй ажил хэрэгжүүлэхийг зорьж буйгаа хэлэв.

Элчин сайд И.Хоогмартенс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2021 онд тохиосныг дурдаж, цаашид эрүүл мэнд, тээвэр, логистик зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд И.Хоогмартенс нь 2019 онд Бельгийн Хаант Улсаас БНХАУ-д суух Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогджээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Палита Т.Б. Кохона Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, нэгэн жарны түүхтэй  уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Элчин сайд Палита Т.Б. Кохона харилцаа, хамтын ажиллагааг ялангуяа  худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

999 2022-04-27 192.82.68.247

Миний Монголын газар шороог бурхан гуйсан ч бүү өг.

Avatar

999 2022-04-27 192.82.68.247

Манай ерөнхийлөгч бүгдээс өндөр байна. Биеэ зөв сайхан авч явдаг, спортоор хичээллэдэг талаараа төрийн бусад хүмүүст үлгэр жишээ шүү.
Мэдээж оюун ухаан, мэдлэгээ байнга хөгжүүлж байгаа гэж найдъя.
Ёрөнхийлөгчийн зөвлөхүүд бүгд мундаг хүмүүс байдаг шүү. Амжилт хүсъе.

Avatar

Зочин 2022-04-27 213.87.153.221

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-04-27 202.9.40.238

Казахууд хэлэхдээ хүннүчүүд бол одоогийн монголчуудтай ямар ч холбоогүй гэсэн. Мөн зүчийн байгуулсан алтан орны улс бол казах үндэстний байгуулсан улс болсон. Монголчуудын түүх бол 16-р зууны үеэс эхэлнэ гэнээ. өөрөөр хэлбэл казах улс байгуулагдсанаас хойш 200 орчим жилийн дараа Монгол үндэстэн үүсчээ. Монголчууд бид түүхээ буцааж авах цаг болж байна. төр засаг энэ байдлыг онцгой анхаарч ээ

Avatar

Зочин 2022-04-27 202.9.47.144

Бидэнд түүх хэрэггүй ээ! Өнөөдөрөөрөө амьдарч сур! Ирээдvй өнөөдөрөөс эхэлдэг. Ардчилал бол манай түүхийн эхлэл.

Avatar

Зочин 2022-04-27 202.9.40.238

Монголчууд биднийг хоорондоо нам болон талцаж тэмцэлдэж байх хооронд Монголын бүх түүхийг казахууд өөрийн болгож байна. Чингис хаан түүний хөвгүүд бол бүгд казах үндэстэн болсон. Казауудын баталж байгаагаар Монгол үндэстэн бол турк үндэстэн болсон. 16-р зуун хүртэл одоогийн монгол улсын нутаг дээр байсан хүмүүс турк хэлтэн байсан. Монгол гэх үндэстэн 16-р зуунд л бий болсон. энэ тухай олон солиотой зүйлийг ярьж байна. Манай эрдэмтэд маань хэрхэн няцаах вэ гэдэг нь сонин болж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж