Италийн хөлбөмбөгийн холбоо ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн эмэгтэйчүүдийн лигээ мэргэжлийн статустай болгож байгаа аж. Энэхүү үйл ажиллагаа 2020 оноос эхэлсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард ийнхүү баттай ажил хэрэг болж амжилттай дууслаа.
Энэ талаар Италийн хөлбөмбөгийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Габриэл Гравина “Эмэгтэйчүүдийн мэргэжлийн лигийн үйл явц тодорхой боллоо. Эцэст нь бид энэ мэргэжлийн спорт гэдгийг батлах хэм хэмжээ, стандарттай боллоо. Италийн хөлбөмбөгийн хөлбөмбөгийн холбоо 1898 онд үүсгэн байгуулагдаж байсан боловч одоо л эмэгтэйчүүдийн лиг нь мэргэжлийн статустай болж байна” гэжээ.
Аззурричуудын хувьд бусад Европын томоохон хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн лигээсээ хоцорж явна. Жишээлбэл, Англид эмэгтэйчүүдийн лиг нь 2018-19 онд мэргэжлийн болсон бол Франц, Испани, Швед улсуудад түүнээс өмнө эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн лигээ мэргэжлийн статустай болгожээ.
Хамгийн анхны эмэгтэйчүүдийн мэргэжлийн лиг 2001 онд АНУ-д бий болж байсан ч удалгүй татан буугдаж байв. Европ, АНУ-с гадна Австралийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн лиг болох W-League 2008 онд мэргэжлийн статустай болсон аж.