Энэ энгийн эдлэлийн түүх Эртний Ромын үеэс үүдэлтэй. Хотын чинээлэг хүмүүс хүзүүнээсээ эсвэл мөр, гарын бугуйндаа орариум гэх үнэртэн шингээсэн алчуур зүүн явж, нүүр гараа хоолны дараа арчдаг байв. Орариум гэх тэр даавууны хэсэг нь латинаар “алчуур” гэсэн үг болж байна.
Сэргэн мандлын үеэр нусны алчуур нь хувцас хунарын хэт дэгжин хэрэгсэл болон хувирав. Италиас эхлэн энэ дэгжин эдлэл Франц, Герман, Испанид дамжин тархав. Батист гэх материалиар хийгдэж, угалз хатгамлаар чимэглэсэн алчуурыг ханцуйндаа эсвэл бүсэндээ зүүн авч авдаг байлаа.
Эхлээд энэ алчуур янз бүрийн хэлбэртэй байсан ба Францын хатан хаан Мария Антуанеттагийн буянаар нусны алчуур дөрвөлжин хэлбэртэй болжээ. Орост ариун цэврийн хэрэгсэл болсон энэ алчуур XVI зуунаас анх гарч ирсэн гэдэг. Язгууртнууд хамрын тамхи татах болсноос хойш XVIII зуунд алчуур улам ихээр хэрэглэгдэх болжээ.
ХХ зууны 20-иод оноос эхлэн монгол дарга нарын дунд энэ алчуур хэрэглээ болж эхлэв. 1950-иад оны дундуур соёлын довтолгоо явагдсанаас хойш нусны алчуурыг нийтээр хэрэглэх болсон байна. Харин үүнээс өмнө нусны алчуурын оронд дээлийнхээ дотуур хормойг ашиглаж иржээ.