Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Аленко Сухадолникийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хүлээн авав. Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс, Словени Улсын хооронд Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр энэ онд хүчин төгөлдөр болсныг сайшаав. Тэрээр ирэх 2023 онд хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтаж, үр дүнтэй ажил хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Элчин сайд А.Сухадолникт илэрхийлж, тодорхой хувь нэмэр оруулна гэдгээ онцлов. Мөн элчин сайдыг Монгол Улсад айлчлах үед “Словенийн өдөр” арга хэмжээг Бүгд Найрамдах Словени улсын Монгол улс дахь өргөмжит консул хатагтай Б.Болормаа амжилттай зохион байгуулж Словени Монгол хоёр Улсын аялал жуулчлал болон хамтын ажиллагааг танилцуулсан сайшаалтай арга хэмжээ боллоо.Сонирхуулахад байршлын хувьд Монгол, Словени хоёр улс аль аль нь Ази болон Европ гэсэн хоёр тивийн зүрхэнд оршдог гэдгээрээ адилхан юм.
Словени нь Европын зүрхэнд буюу Альпийн нуруу ба Адриатын тэнгисийн хоорондох хуурай газрын зурваст оршдог. Словенийн утга зохиолын суут ухаантан Канкар нэгэнтээ хэлэхдээ Слове улсыг Триглавын уулын дор орших диваажин гэж тодорхойлсон байдаг. Урт удаан түүхийн туршид Словен нь Европ тивийг зүүнээс баруун, хойноос урагш холбосон худалдаа, тээвэж ложистийн хамгийн чухал, төв цэг байсаар ирсэн. Слове улсын геостратегийн байрлал нь тус улсыг эдийн засгийн болон бусад олон улсын үйл хэрэгт нягтшин оролцоход тусладаг юм.
Холбоотой мэдээ