Өмнөд Солонгос ирэх жил хөвдөг хот байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос ирэх жил хөвдөг хот байгуулна

Өмнөд Солонгос ирэх жил хөвдөг хот байгуулна

Ирэх жил Өмнөд Солонгосын Бусан хотын эрэг дагуу далайн гадарга дээр 12000 хүн хүлээн авах хүчин чадалтай жижиг хот босох төлөвтэй байна. Усан дээр хөвөгч хотыг НҮБ-ын Хүн амын суурьшлын хөтөлбөр дэмжжээ. Улмаар төслийн оролцогч талуудад зөвлөгөө өгч, эцэст нь хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл цуглуулахаар төлөвлөж байгаа аж.

Энэхүү хөвдөг хотыг үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн шинэ загварын туршилтын нэг хэлбэр болох зорилгооор байгуулахыг зорьжээ. Төслийн удирдагчид болох "Oceanix" нэртэй стартапын мэдээлснээр, хөвдөг хот 100 жилийн шуургыг тэсвэрлэх чадвартай, суурь нь далайн төвшин нэмэгдэх хэрээр бэхжих аж.

НҮБ-ын дугуй ширээний уулзалтын үеэр буюу Мягмар гаригт танилцуулсан дизайны төлөвлөгөөнд гурван платформ санал болгожээ. Эхнийх нь хөвдөг хотод орон сууц барих юм байна. Хоёрдугаарт, сургууль, театр зэрэг олон нийтийн газар байгуулах бол гурав дахь нь хөвөгч хотуудтай холбоотой судалгаа, хөгжилд нийцсэн стандарт аж. Эдгээр олон нийтийн платформууд гүүрээр холбогдох ба далайн ёроолд бэхлэгдсэн байхаар төлөвлөгджээ.

Хотыг бетоноос илүү хатуу бирок хэмээх хөвөх шохойн чулуугаар бүрэх нь. Харин орон сууцны барилгууд нь таваас илүүгүй давхар ба мод, хулс зэрэг хөнгөн, тогтвортой материалаар хийгдсэн байна. Оршин суугчид болон зочид унадаг дугуй, эсвэл явганаар аялах тул уламжлалт машин, галт тэрэг явахгүй аж.

“Oceanix” төслийн санхүүжилтийг хувийн хөрөнгө оруулалтаар бүтээх юм байна. Тус хөвдөг хотын нэг метр квадратын үнийг 10 мянган ам.долларын өртөгтэй байхаар тооцоолжээ. Нийт 15.5 акр талбайтай ба энэ нь 627 сая ам.доллар юм. Барилгын ажил хоёр жил үргэлжлэх тул 2025 оноос өмнө дуусгах боломжгүй аж.

Хотын нийт хэсэг, платформыг эх газар дээр угсарсны дараа усан дээр тогтоох ажил эхлэх юм байна. “Oceanix” анх 2019 онд НҮБ-ын дугуй ширээний уулзалтын үеэр хөвдөг хотын үзэл баримтлалыг санал болгосон бөгөөд Бусан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хотыг зохион байгуулахаар гарын үсэг зурсан.

Загвар зохион бүтээгчдийн мэдээлснээр, тус хөвдөг хотод хүнс тариалах, нарны эрчим хүч үйлдвэрлэх, цэвэр ус цуглуулах, шүүх зорилготой бүтээн байгуулалтууд хийгдэх аж. Тавцангийн ёроолд суурилуулсан торнууд нь хясаа, эсвэл бор замаг хураах боломжтой байхаар төлөвлөжээ. Хэрэв бүтээн байгуулалт амжилттай болбол ижил төстэй платформуудыг Мальдив, Дубай, Монако, Лагос, Рио-де-Жанейро, Майами, Нью-Йорк зэрэг бусад газарт ашиглалтад оруулах боломжтой аж.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж