"Есөн жилийн өмнөх хэргээр яллагдагчаар татсанд гайхлаа"

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

"Есөн жилийн өмнөх хэргээр яллагдагчаар татсанд гайхлаа"

"Есөн жилийн өмнөх хэргээр яллагдагчаар татсанд гайхлаа"

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл өглөө. Тэрбээр “Улс төрийн асуудал явж байна. Есөн жилийн өмнөх замын хэрэгт яллагдагчаар татлаа" гэж онцлов. Тэрбээр “Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх замын асуудалд холбогдуулан, өнгөрсөн Баасан гаригт намайг яллагдагчаар татсан тогтоол гарсан юм билээ. 2013 онд Тавантолгой чиглэлийн хар замд Ухаа худагийн нүүрс зөөдөг машинууд явдаг байсан. Орон нутгийн Тавантолгойн машинууд шороон замаар явдаг байсан.

Нүүрсний үнэ 2013 онд 30 ам.доллар болтлоо уначихсан, зардлаа багасгах шаардлага гараад, тэр үеийн Тавантолгой, орон нутгийн Тавантолгой компани нийлж байгаад Эдийн засгийн яамнаас “Эрдэнэс МЖЛ” төрийн өмчийн компанид худалдаж авч өгье. Ингэснээр тээврийн зардал, хураамж хямдарна. Маш их мөнгө цуглана. Цугласан мөнгөнөөс өнөөх мөнгөө төлчихье” гэсэн тогтоол орж ирсэн. Замыг нь “Эрдэнэс МЖЛ”-д өгөөд, дараа нь мөнгөө төлөөрэй гэсэн агуулгатай тогтоол гаргасан хэргээр яллагдагч болгож байна.

"Гуя дагаж хүзүү" гэдэг шиг юм болж байна. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд хийж байсан хүн оролцож байна. Есөн жилийн өмнөх Засгийн газрын шийдвэрээр яллагдагч болгоно гэдэг утгагүй. Намайг юугаар нь яллагдагч болгочхоод байгааг Ерөнхий прокурор та хэлээч гэсэн чинь хуралдаан зохион байгуулагч Ерөнхий прокуророос асуулт асууж болохгүй гэсэн. Ядаж юунд буруутгагдаад байгаагаа мэдэх чинь хүний эрх биз дээ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж