Ким Жон Ун: Умардууд ямар ч төрлийн дайнд бэлэн

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун: Умардууд ямар ч төрлийн дайнд бэлэн

Ким Жон Ун: Умардууд ямар ч төрлийн дайнд бэлэн

БНАСАУ-ын Ардын арми байгуулагдсаны 90 жилийн ой энэ сарын 25-ны өдөр болов. Тус армийг 1932 онд удирдагч асан Ким Ил Сун үүсгэн байгуулсан. Тус арга хэмжээнд удирдагч Ким Жон Ун эхнэр Ри Сол Жугийн хамт оролцож, Хөдөлмөрийн намын төв хорооны байранд командлагч нартай уулзжээ. Парадын үеэр Ким Жон Уны хүчирхэг эгч Ким Ё Жон харагдаагүй байна.

Ким Жон Ун "Тив алгасагч баллистик пуужингаа амжилттай туршсантай холбоотойгоор цаашид цөмийн чадавхиа улам бэхжүүлнэ" гэж мэдэгджээ. Тэрбээр “Манай цөмийн зэвсэгт хүчний үндсэн зорилго бол дайныг таслан зогсоох явдал. Гэвч бидний хүсээгүй нөхцөл байдал үүссэн үед манай цөмийн зэвсэг зөвхөн дайныг таслан зогсоох ганц зорилгоор хязгаарлагдахгүй. Умардууд одоо ямар ч төрлийн дайнд бэлэн болсон. Хэрэв аль нэг хүчин манай улсын язгуур эрх ашгийг зөрчихийг оролдвол бид санаанд оромгүйгээр, эрс шийдэмгий алхам хийнэ” гэж Ким Жон Ун хэлэв.

Парадын үеэр “мангас пуужин” гэж нэрлэгддэг “Hwasong-17” баллистик пуужинг үзүүлсэн бөгөөд өнгөрсөн сард туршсан гэж мэдэгджээ. “Энэ нь Хойд Солонгосын үнэмлэхүй хүч, стратегийн байр суурийг дэлхий дахинд харуулсан явдал боллоо” гэж “KCNA” агентлаг мэдээлэв.

Парадыг Даваа гаригт өглөө эрт эхлүүлэхээр төлөвлөсөн ч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас 22:00 цагт Ким Ил Суны талбайд эхлүүлжээ. Тус парадын дүрс бичлэг өчигдөр орой БНАСАУ-ын төрийн телевизээр цацагдсан байна. Арга хэмжээний үеэр цэргийн парад болсноос гадна оюутнууд үндэсний хувцсаа өмсөн бүжиглэжээ.

Хойд солонгосчууд удирдагч Ким Ил Суны мэндэлсэн ой, эрх баригч Хөдөлмөрийн нам байгуулагдсаны ой, улс байгуулагдсаны ойгоороо ийм жагсаал зохион байгуулдаг. Энэ удаагийн жагсаал нь Ардын армид зориулсан Ким Жон Уны анхны парад юм. Өмнө нь цэргийн ийм том хэмжээний парад 11 удаа зохион байгуулагдаж байжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж