Фото: Шорлог үнэртүүлсэн зураг шилдгээр шалгарав

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

Фото: Шорлог үнэртүүлсэн зураг шилдгээр шалгарав

Фото: Шорлог үнэртүүлсэн зураг шилдгээр шалгарав

Уурын зуухтай ойр гудамжны хоолны мухлаг ажиллуулдаг залуугийн зураг дэлхийн гэрэл зургийн тэмцээнд тэргүүн байр эзэлжээ. Дебдатта Чакраборти нэртэй зурагчин  Энэтхэгийн Кашмирын Сринагар хотод авсан “Кебабияна” нэртэй зургаар 2022 оны Ягаан хатагтайн хоолны шилдэг гэрэл зурагчнаар шалгарчээ. Түүний тэргүүн байр эзэлсэн гэрэл зурагт шөнийн цагаар хөл хөдөлгөөн ихтэй гудамжны  худалдаачин  вазван кебаб болон бусад гудамжны хоол бэлтгэхийн тулд нүүрсний зуухаа шатааж байх үеийн дүрс буужээ.

"Өнөөгийн ертөнцөд бид тайтгарал, хайрын хэрэгцээг урьд урьдынхаас илүү мэдэрч байна" гэж шагналыг үүсгэн байгуулагч, захирал Каролайн Кенион хэлэв.

"Энэ зурагт  биднийг тайвшруулах зүйл маш их байна. Гайхалтай зурагт  буусан утаа тэврэлт мэт, алтан гэрэл, хуваалцах хоолоо бэлдэж буй субъектийн илэрхийлэл. Шорлогоос оч үсэрч, шарсан нь бараг л үнэртэж байна. Энэ зургаас  дулаан, амттай үнэрийг төсөөлж болно. Энэхүү дүр зураг нь эелдэг боловч хүчирхэгээр  бидний сэтгэлийг тэжээв" гэж хэлжээ.

Дэлхийн 60 гаруй улсаас мянга мянган бүтээл ирүүлсэн бөгөөд ялагчдыг шууд дамжуулсан онлайн арга хэмжээний үеэр зарлав. Мөн шилдэг бүтээлүүдийн зургийг хавсаргав.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж