“Вертекс майнинг партнер улсад их хэмжээний хохирол учруулаагүй”

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

“Вертекс майнинг партнер улсад их хэмжээний хохирол учруулаагүй”

“Вертекс майнинг партнер улсад их хэмжээний хохирол учруулаагүй”
Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлаар хуралдаж байгаа юм. Уг дөрвөн гишүүний нэг болох Х.Ганхуяг дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр тайлбарлахдаа "2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж сонгогдсон. Үүнээс өмнө улс төрд нөлөө бүхий болон төрийн албанд ямар нэг албан тушаал эрхэлж байгаагүй. АТГ-аас миний хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн 2019 онд Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.
Гэвч тухайн үед хувиараа бизнес эрхлэгч иргэн байсан. Мөн тухайн зээлийг анх олгоход зориулалтын дагуу, барьцаа хөрөнгийн шаардлага хангасан байсан. Одоогийн байдлаар гэрээнд зааснаас илүү төлөлттэй байгаа нь их хэмжээний хохирол учруулсан гэсэнтэй нийцэхгүй байна" гэв.
Цаашлаад АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, тухайн зээлтэй холбоотой бүх нотлох баримт, материалуудыг гаргахад бүх боломж нээлттэйг онцлон дурдлаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж