Зеленский хүүхдүүдэд “iPad” бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

Зеленский хүүхдүүдэд “iPad” бэлэглэв

Зеленский хүүхдүүдэд “iPad” бэлэглэв

Мариуполь хотын бүслэлтийн үеэр өнчирч хоцорсон хүүхдүүд Киев хотын эмнэлэгт байгаа бөгөөд тэдэн дээр ерөнхийлөгч Зеленский очжээ. 10 настай Илья Матвиенко болон 12 настай Кира Обединска нар оросуудын бөмбөгдөлтийн улмаас орон гэргүй болж, эцэг эхээ алдан, гэмтсэн байна.

Хүүхдүүдийг Оросын цэргүүд хотоос гаргаж, дайсны нутаг дэвсгэрт аваачсан гэж ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. Харин Украины эрх баригчид хүүхдүүдийг аварч, Охмадытын нэрэмжит хүүхдийн эмнэлэгт хүргэсэн байна. Одоо хүүхдүүдийг эмээ өвөө нь асарч байгаа аж.

Илья Матвиенко хүүгийн төрсөн өдрөөр ерөнхийлөгч Владимир Зеленский эмнэлэгт очиж, “iPad” бэлэглэсэн байна. Зеленский хүүд төрсөн өдрийн мэнд хүргэж, бэлэг гардуулж буй бичлэг нь цахим сүлжээнд тавигдсан. Эмч нар хүүг бүрэн эдгэрнэ гэдгийг мөн баталжээ.

“Бид хүүхдүүдэд хамгийн их санаа зовж байна. Тэд бол бидний ирээдүй. Бид Украины хүүхэд бүрийг эх оронд нь эргүүлж авчрахын төлөө тэмцэнэ” гэж Зеленский хэллээ.

12 настай Кира Обединска нь Украины усан пологийн олон удаагийн аварга бөгөөд шигшээ багийн ахлагч асан юм. Түүний ээж нь дайнаас өмнө нас барсан бол аав нь Оросын бөмбөгдөлтөд өртөж амь үрэгджээ. Охины өвөө, Украины усан пологийн шигшээ багийн дасгалжуулагч Александр Обединский ерөнхийлөгч Зеленскийг угтаж авчээ. Кира Обединска ч мөн “iPad” бэлгэнд авсан байна. Ерөнхийлөгч Зеленский хүүхдүүдтэй уулзах үеэрээ эмч нарт талархал илэрхийлээд, та нар ч бас манай цэргүүдийн нэгэн адил фронтод байна гэж хэллээ.

Мариуполь хотын бөмбөгдөлтөөр 10 мянга гаруй хүн амь үрэгдсэн. Хотын дарга Вадим Бойченкогийн хэлснээр энэ тоо цаашид хоёр дахин өсөх магадлалтай гэв. Хэрвээ амь үрэгдэгсдийн тоо 20 мянга хүрвэл дайны өмнөх хотын хүн амын бараг таван хувьтай тэнцэх юм байна.

Дашрамд дурдахад Оросын Батлан хамгаалах яам өчигдөр /2022.04.26/ Азовсталийн гангийн үйлдвэрийн эргэн тойронд гал зогсоох тухай шийдвэрээ зарлажээ. Мөн боомт хотод үлдсэн энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрнө гэв. Харин Украины шадар сайд Ирина Верещук энэ нь энгийн иргэдэд аюултай гэж үзэж байна. Орос улс нүүлгэн шилжүүлэх маршрутын тухай гэрээг өмнө нь зөрчиж байсан удаатай гэж тэр сануулжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж