Жүжигчин Меган Фокс хэвлэл мэдээлэлд хосын харилцаагаа дэлгээд байдаггүй. Тэгвэл тэрбээр хайр дурлалын галаа үргэлж бадраах нэгэн аргаа Их Британийн“Glamour” сэтгүүлийн шинэ дугаарт дэлгэжээ. Шинэ найз залуутайгаа сүй тавиад удаагүй байгаа Меган тухайн үед Машин Ган Келлитэй цусаа солилцон уусан гэж шуугиан тариад байв.
Тэгвэл хосууд тодорхой уламжлалт ёс заншлын үеэр нэгнийхээ цусыг уух нь хайрыг улам хүчтэй бадрааж байдаг гэж Меган Фокс ярив. Тэрбээр сэтгүүлд “Тиймээ. Бидний нэг нэгнийхээ цусыг уудаг гэх зүйл бусдыг төөрөгдүүлдэг. Келли бид 2 хундагатай цус уудаг л гэж хүмүүс боддог. Үнэн хэрэгтээ хэдхэн дусал цусыг сартай шөнө зан үйлийн журмаар уудаг” гэж ярьжээ.
Меган мөн дусал цус ууснаар нэгнийхээ сүнсийг биендээ шингээж, хоёр хүн нэгэн бие болдог талаар ярьжээ. Мөн цусны тусламжтайгаар хайртай хүнээ улам илүү мэдэрч, хайр нь халуун дулаан хэвээрээ байдаг гэв.
Эх сурвалж: EW.Com
Холбоотой мэдээ