Улаанбаатар-Эрхүүгийн галт тэргээр зорчиход ПСР-ийн шинжилгээ шаардана

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Эрхүүгийн галт тэргээр зорчиход ПСР-ийн шинжилгээ шаардана

Улаанбаатар-Эрхүүгийн галт тэргээр зорчиход ПСР-ийн шинжилгээ шаардана

Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн олон улсын зорчигч тээврийн галт тэрэг 4 дүгээр сарын 30-ны өдрөөс аялахаар болсон. Уг аяллаар зорчих гэж байгаа хүмүүс  ОХУ-ын хилээр нэвтрэхдээ 48 цагийн дотор хүчинтэй байхаар тооцож хийгдсэн Ковид-19 вирус илрүүлэх ПСР шинжилгээний сөрөг гарсан хариуг Англи хэл дээр, өөрийн гадаад паспортын мэдээлэлтэй тулган бичүүлж авахдаа заавал тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчихыг шаардаж  байгаа юм. Уг шинжилгээг Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг дээр өгөх боломжтой бөгөөд шинжилгээ өгөхөөр ирэхдээ гадаад паспорт /канондсон хуулбар/, шинжилгээний төлбөр 85 000 төгрөг авч ирнэ. Шинжилгээг хил гарахын өмнөх өдөр өгөх ба шинжилгээний хариугаа  тухайн өдрийнхөө 15:00-17:00 цагийн хооронд авна. Хэрэв таны хариу эерэг бол УБТЗ-ын Тасалбарын төвд яаралтай мэдэгдэж суудлаа хойшлуулж болох юм байна.

Галт тэргэнд суухдаа ПСР шинжилгээний англи хэл дээр бичигдсэн тамгатай сөрөг хариугаа үйлчлэгчид шалгуулж орох бөгөөд хэрэв та тасалбар худалдан авсан ч ПСР шинжилгээний бичиг байхгүй бол вагонд оруулахгүйг анхаарна уу.

                                 Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж