“Монголд Та Хэрэгтэй” ТББ нь эзэмшсэн мэргэжлээрээ эргээд нутаг орноо хөгжүүлэх хүсэлтэй орон нутгийн оюутан залуусыг дэмжиж ажиллаж ирсэн. Мөн Менторшип хөтөлбөртөө нийт 134 оюутан залуусыг элсүүлж, ажлын байранд гарахад нь бэлтгэсэн байна. Жил бүр менторшип хөтөлбөрийн хүрээнд болон орон нутгийн сурлагын өндөр амжилт үзүүлсэн оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлдэг. Харин 2022 оны хувьд Имарт буюу Скай Хайпермаркеттай хамтран Дундговь аймгийн 15 оюутан залууст сургалтын дэмжлэг үзүүллээ.
Холбоотой мэдээ