Путин НҮБ-ын төлөөлөгчийг алдарт урт ширээндээ урив

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

Путин НҮБ-ын төлөөлөгчийг алдарт урт ширээндээ урив

Путин НҮБ-ын төлөөлөгчийг алдарт урт ширээндээ урив

ОХУ-ын ерөнхийлөгч Путин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресийг дэлхийн удирдагчдыг хүлээж авахдаа ашигладаг алдарт том ширээндээ урив. Тэд өчигдөр /2022.04.26/ дайны талаар яриа хэлэлцжээ. Covid-19-ийн халдвараас сэргийлэх зорилгоор ийм том ширээний хоёр талд сууж байгаа гэж олон хүн таамаглаж буй.

Путин өмнө нь Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзахдаа энэ ширээнд анх суужээ. Тухайн үеийн гэрэл зургууд шинжээчдийн анхаарлыг татсан бөгөөд зарим нь Путин энэ үйлдлээрээ дипломат мессеж илгээхийг хүсч байна гэж үзсэн. Макроныг Путинтэй уулзахаасаа өмнө Covid-19-ийн шинжилгээ өгөхийг хүссэн ч ДНХ-г нь олж авах вий гэсэн болгоомжлолоор татгалзсан гэсэн мэдээлэл бий. Макроны дараа Германы канцлер Олаф Шольц мөн Путинтэй уулзахдаа урт ширээнд суусан.

Уг ширээ нь 100 мянган еврогийн үнэтэй гэж зохион бүтээсэн интерьер дизайнер нь хэлжээ. Гэхдээ халдвараас сэргийлэх зорилгоор биш аль 25 жилийн өмнө Италид хийгдсэн гэж хэвлэлд бичсэн байна. Ширээний урт нь ойролцоогоор зургаан метр аж.

Антонио Гутеррес уулзалтын үеэр Украины талаарх НҮБ-ын байр суурийг илэрхийлж, мөргөлдөөнтэй бүс нутгаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлуудыг хэлэлцэв. Тэд Мариуполь дахь Азовсталь  үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд НҮБ болон Олон улсын Улаан загалмайн хороо оролцох тал дээр санал нэгдлээ.

Урт ширээний талаар сонирхолтой, хөгжилтэй зургууд хэд хэд гарсныг доор толилуулж байна.

Эх сурвалж: DAILY MAIL, UN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж