“Халдашгүй байдлын дэд хороо шийдвэр гаргаж чадсангүй”

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

“Халдашгүй байдлын дэд хороо шийдвэр гаргаж чадсангүй”

“Халдашгүй байдлын дэд хороо шийдвэр гаргаж чадсангүй”

НЭМЭЛТ: 19.30 ЦАГ

ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО МАРГААШ НЭМЭЛТ ТАЙЛБАР АВАХААР БОЛЛОО

Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан 19.30 цагт өндөрлөв. Түдгэлзүүлэх саналын талаар Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан “Гишүүдийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн 22.1-ийн дагуу шалгаж байна. Мөн Хөгжлийн банктай холбоотой 29 хэрэг бүртгэлтийн хэрэг байгааг онцлов. Харин гишүүдийг түдгэлзүүлэхийг УИХ-ын гишүүд дэмжихгүй байвал цаашид яахыг хэлэхэд эрт байна гэсэн мэдээллийг өгөв.

Үүнээс гадна бусад гишүүнтэй холбоотой асуудалд ийм үйл ажиллагаа хийхгүй бол бусад нотлох баримтын хүрээнд шууд гэм буруугийн асуудлыг шүүх рүү шилжүүлэх боломжтой. Бусад нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд заавал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шийдэх бүрэн боломжтой. Тиймээс бусад гишүүд дээр мөрдөх байгууллагын санал орж ирээгүй” гэлээ.

Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил өнөөдрийн хуралдаан олон цаг үргэлжилсэн ч ямар нэгэн шийдэлд хүрээгүй гэлээ. Тэрбээр “Н.Энхболд гишүүн өвчтэй байгаа тул дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан. Улсын Ерөнхий Прокурорын зүгээс гишүүдийн талаар тус тусад нь танилцуулга хийсэн. Бид хуулийнхнаас асуултаа асууж, гишүүдийг нэг нэгээр нь дуудаж, тайлбар авсан. Хурлыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалсан.

Бид өнөөдөр шийдвэр гаргаж чадаагүй. Гурван шалтгаантай. Шийдвэр гаргахын тулд бид итгэл үнэмшилтэй байх ёстой. Ингэхийн тулд хангалттай мэдээлэлтэй байх ёстой. Прокурор, хуулийнхан бидний асуултад хариулт өгсөн боловч нэлээн олон асуултад нэмэлт тодруулга өгөхөөр болсон. Нэмэлт материалууд маргаашаас өгөхөөр боллоо” гэлээ.

Иймээс талуудын аль аль талыг нэмэлт мэдээлэл ирүүлэхийг хүсч, Халдашгүй байдлын хорооны гишүүд шийдвэр гаргаж чадаагүй учир хуралдаан маргааш дахин үргэлжлэхийг хэллээ.

Өөрөөр хэлбэл маргааш Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах товтой байсан ч гишүүд шийдвэрт хүрээгүй тул байнгын хороодын хуралдаан хойшлох нь ээ. Харин гишүүдийг түдгэлзэх асуудлыг шийдэх нь тав хоногийн хуулийн хугацаатай. Хуулийн хугацаа ирэх Даваа гаригт дуусгавар болох тул хугацаандаа багтаж шийдвэрлэнэ гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн хэллээ.


НЭМЭЛТ: 15.00 ЦАГ

Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан түр завсарлалаа. Энэ хооронд Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарын гишүүдийг хуралдаанд оролцуулж, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан яллагдагчаар татсан үндэслэлээ тус хорооны гишүүдэд танилцуулж байна.

ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 12.25 ЦАГ

Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан 10:30 цагт хаалттай горимоор хуралдахаар зарласан. Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар 12:00 цагт эхэллээ. Хуралдаан товлосон цагт Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нар ирсэн байв.

Харин Н.Алтанхуяг гишүүн хуралдаанд дөнгөж сая орлоо. Тэрбээр Хөгжлийн банктай холбоогүй асуудлаар шалгагдаж байгаа гэдгээ хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Гишүүдийг түдгэлзүүлээд хуулийн байгууллагад шалгах хэрэгтэй. Хуулийн хүрээнд сайн нухацтай хандах хэрэгтэй" гэлээ.

Хуралдааны дараа Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдэд уг асуудлаар мэдээлэл өгнө.


УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан. Энэ асуудлыг  Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо “Их засаг” танхимд 10:30 цагаас хуралдана.

Эргэн сануулахад, Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. Үүнд, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг. Уг дэд хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалдаг. Ийнхүү дээрх гишүүд прокуроос орж ирсэн хэргийн гишүүдийн материалтай танилцаж, дүгнэлтээ УИХ-д хүргүүлдэг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж