Оросын эдийн засаг ямар байгаа вэ?

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

Оросын эдийн засаг ямар байгаа вэ?

Оросын эдийн засаг ямар байгаа вэ?

Оросууд Украин руу түрэмгийлсний хариуд барууны холбоотнууд эдийн засгийн дайн эхлүүлэв.  АНУ-ын томоохон брендүүд  Орост бүтээгдэхүүнээ борлуулахаа зогсоов. Том компаниуд салбар нэгжүүдээ татан буулгаж, хэдэн мянган хүн ажилгүй болсон. Мөн хэд хэдэн улс нийлээд Оросын Төв банкны олон улсын нөөцийн 60 хувийг царцаасан. Энэхүү хориг нь Оросын эдийн засгийг чөлөөт уналтад оруулж, ерөнхийлөгч Владимир Путиныг түрэмгийллийнх нь төлөө шийтгэх зорилготой байв. Халдлагын дараах долоо хоногт рублийн ханш доллартай харьцуулахад  гуравны нэгээр буурч, Оросын олон компанийн хувьцааны үнэ унасан.

Тэгвэл барууны стратеги төлөвлөсний дагуу ОХУ-ыг эдийн засгийн уналтанд оруулсан уу? Сүүлийн үеийн эдийн засгийн судалгаагаар Оросын зах зээл дээрх эмх замбараагүй байдал намжсан бололтой.  Гуравдугаар сарын эхээр рублийн ханш хамгийн доод түвшинд хүрсэн ч одоо  огцом өсч, дайны өмнөх ханшиндаа  ойртож байна (графикийг харна уу).  Оросын үнэт цаасны үндсэн үзүүлэлт гуравны нэгээр унасан ч алдагдлынхаа тодорхой хэсгийг нөхөж чаджээ.  Оросын засгийн газар болон ихэнх пүүсүүд гадаад валютаар  төлбөрөө төлж байна.  Бараг 3 триллион рубль буюу 31 тэрбум ам.долларыг эргүүлэн татсан банкуудын гүйлгээ сайжирч, оросууд бэлэн мөнгөний ихэнх хэсгээ данс руугаа буцаажээ.

Бодлогын зай зах зээлийг тогтворжуулахад тусалсан гэж ажиглагчид дүгнэж байна. ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ 9.5 хувиас 20 хувь хүртэл өсгөсөн нь хүмүүсийг Оросын өндөр хүүтэй хөрөнгийг эзэмших боломжид уриалав. Бусад засгийн газрын бодлого нь уламжлалт бус байдаг тул иргэдэд тохирох шийдвэрийг гаргадаг. Экспортлогчид гадаад валютын орлогынхоо 80 хувийг рубльд хөрвүүлэх ёстой гэж Засгийн газар тогтоол гаргасан. Москвагийн хөрөнгийн бирж дээр арилжаа хийх нь Төв банкны гүйлгээг улам сайжруулсан. Богино борлуулалтыг хориглосон бөгөөд оршин суугч бус хүмүүс дөрөвдүгээр сарын 1 хүртэл хувьцаагаа буулгаж, татаж  болохгүй байх шийдвэр гарсан.

Гэсэн хэдий ч бодит эдийн засаг нь зарим талаараа санхүүгийн эдийн засгийн толин тусгал мэт харагдаж байна гэж олон улсын эдийн засагчид үзжээ. Оросын хэрэглээний үнийг долоо хоног бүр тооцож үзэхэд зөвхөн гуравдугаар сарын эхнээс хойш тав гаруй хувиар өссөн байна. Гадаадын олон пүүс бараа бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг бууруулж, валют суларч, хориг арга хэмжээнүүд импортыг илүү үнэтэй болгосон. Дотооддоо үйлдвэрлэдэг архи нь дайны өмнөхөөс арай илүү үнэтэй болжээ. Шатахууны үнэ дайны өмнөх ханштай ойролцоогоор ижил байна. Хэдийгээр хориг арга хэмжээ авагдаад жил болоогүй ч эдийн засгийн идэвхжилд томоохон цохилт өгөх нотолгоо бага байна.

Баян орнуудын судалгааны байгууллага болох “OECD”-ийн гаргасан интернет хайлтын өгөгдлийг ашиглан хийсэн тооцоогоор Оросын ДНБ гуравдугаар сарын 26 хүртэлх долоо хоногт өмнөх оныхоос 5 орчим хувиар өссөн байна. “The Economist” сэтгүүлийн цуглуулсан цахилгаан эрчим хүчний хэрэглээ, төмөр замын ачааны ачаалал гэх мэт бусад бодит цагийн мэдээлэл өөрчлөгдөөгүй, хэвээр байна.  ОХУ-ын хамгийн том зээлдүүлэгч болох Сбербанкны гаргасан зарлагын хэмжигч сүүлийн жилүүдээс  бага зэрэг өссөн байна. Үүний нэг хэсэг нь үнэ өсөхөөс өмнө бараагаа нөөцөлж чадсан хүмүүстэй холбоотой.

Ямар ч улсын гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд зарцуулдаг зардал нь их байдаг. Гэхдээ оросуудын үйлчилгээний зардал бага зэрэг буурч, тахлын ихэнх үеийнхээс хамаагүй эрүүл эдийн засагтай  хэвээр байна.

Эдийн засаг нь тогтвортой байгаа ч Орос улс энэ жилийн эцсээр уналтад орох магадлалтай. Гэвч ихэнх эдийн засагчдын таамаглаж буй  ДНБ 10-15 хувиар буурах магадлал нь гурван хүчин зүйлээс шалтгаална. Эхнийх нь 2014 онд Орос Крымийг эзлэн түрэмгийлэхэд тохиолдсон шиг дайн үргэлжилж байгаа тул Оросын жирийн иргэд эдийн засгийн талаар санаа зовж, зардлаа бууруулахаас шалтгаална. Хоёрдугаарт, хориг арга хэмжээ пүүсүүдийн баруунаас импортлох боломжийг хааж, үйлдвэрлэл зогсох эсэх. Мөн ОХУ-ын агаарын тээвэр болон автомашины зардал зэргээс хамаарч ДНБ буурч магадгүй.  Гэсэн хэдий ч ЗХУ-ын үед эхэлсэн олон томоохон бизнесүүд импортгүйгээр ажилладаг байсан. Хэрэв ямар ч эдийн засаг дэлхийгээс тасарч, хувьдаа хөгжих бол тус эдийн засаг нь Оросынх байх болно.

Гурав дахь бөгөөд хамгийн чухал хүчин зүйл бол Оросын чулуужсан түлшний экспорттой холбоотой. Хэдийгээр олон тооны хориг арга хэмжээ авсан ч Орос улс дайны өмнөх экспортын дөрөвний нэгтэй тэнцэхүйц хэмжээний газрын тосоо гадаадын худалдан авагчдад сар бүр 10 тэрбум ам.доллар зарсан хэвээр байна. Байгалийн хий болон бусад нефтийн бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлого ч мөн адил урсаж байна. Энэ нь төвийг сахисан эсвэл найрсаг орнуудаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эд ангиудыг худалдан авах боломжтой гадаад валютын үнэ цэнэтэй эх үүсвэрийг бүрдүүлдэг. Үүнийг өөрчлөхгүй бол Оросын эдийн засаг тодорхой хугацаанд бүдэрч магадгүй.

Эх сурвалж: Economics

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж