"Шинэ цэцэрлэг, сургуультай холбоотой төрийн алба данхайж байна"

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

"Шинэ цэцэрлэг, сургуультай холбоотой төрийн алба данхайж байна"

"Шинэ цэцэрлэг, сургуультай холбоотой төрийн алба данхайж байна"

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотгол болоод төрийн албаны талаар хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төрийн алба хэт данхар байгааг шүүмжилж, асуулт асуусан юм.

Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хариулахдаа “Төр данхайж байгаа асуудлыг гишүүд нөхцөл байдлыг нь ойлгож, зөв талаас нь ярихгүй бол болохгүй. Төрийн албан хаагчдын орон тоо нэмэгдээд байгаа нь цэвэр шинээр баригдаж буй асуудалтай холбоотой.

Өнгөрсөн дөрвөн жил гурван ээлжтэй сургуулийг нэг ээлжид оруулна гэж баахан цэцэрлэг, сургууль барьсан. Үүнийг дагаад төрийн үйлчилгээний алба хаагчдыг олноор нэмсэн.

Энэ дөрвөн жилд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар 200 сургууль, 240 цэцэрлэг барих ёстой. Энэ цэцэрлэгүүдийн дийлэнх нь Улаанбаатар хотод баригдана. Цэцэрлэг, сургуулиуд баригдсанаар төрийн үйлчилгээний алба хаагчдын орон тоо хэдэн зуугаар нэмэгдэнэ. Тэгээд л дахин орон тоо нэмэгдлээ гэдэг яриа гарна. Хэмнэлтийн асуудал нь дэд дарга, орлогч даргыг цомхотгоно гэж яриад байгаа. Төрийн данхар байдлын үндсэн өсөлт бол сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийн ажилчдын дунд явж байна. Шинэ соёлын төв бариад орон тоо нэмэгддэг. Орон тоо нэмэхээс өөр аргагүйд хүрдэг. Ингэж өсөөд байгаа юм шүү” гэв. Түүний энэ хариулт олны дургүйцлыг хүргээд амжив.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр дараах зохицуулалтын хүрээнд нийт 39.1 тэрбум төгрөг хэмнэх юм байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж