
Холливудад нээлтээ хийгээд удаагүй ч ашиг орлогоороо тэргүүлэн залуусыг байлдан дагуулаад байгаа “Step up” 3D кино энэ сарын 28-нд “Өргөө” кино театрт Монгол дахь нээлтээ хийх гэж байна. Дэлгэцэнд гарсан цагаасаа залуусын зүрх сэтгэлийг эзэмдэн бүжгийн урлагийн гайхамшигийг дэлгэсэн уг киноны 3D хувилбар мөн Холливудад энэ сарын 3-нд нээлтээ хийж, хоёр долоо хоногийн дотор 32 сая долларын ашиг олоод байгаа юм. Найруулагч Jon Chu-гийн бүтээл драм, мюзикл, адал явдал бүхий “Step up” киноны гол дүрд Холливудын залуу жүжигчин Adam Sevani, Alyson Stoner, Rick Malambri, Sharni Vinson нар тогложээ. “Өргөө” кино театр бүжигт шунан дурлагч, кино сонирхогч хэн бүхэнд ийнхүү ээлжит бэлэг барих нь ээ.
Г.Даша