855,840 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

855,840 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 363,155,452 төгрөгийн үнийн дүн бүхий 855,840 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" ХК (EER +13.86%), "Женко тур бюро" ХК (JTB +5.68%) болон "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN +4.28%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хишиг уул" ХК (HSX -10.86%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -6.36%) болон "Адуун чулуун" ХК (ADL -3.70%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 29,317 ширхэг нэгж эрхийг 16,070,292 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан 25 ширхэг үнэт цаасыг 2,500,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.99% хувиар буурч, 37,095.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,121,508,391,698 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж