Лам нар төв талбайд бясалгалын флашмоб хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Лам нар төв талбайд бясалгалын флашмоб хийнэ

Лам нар төв талбайд бясалгалын флашмоб хийнэ

Бурхан багшийн Их дүйчин өдрийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд бурхан шашны байгуулагууд болон бусад төрийн байгуулагтай хамтран зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн хувьд гурван жилд нэг удаа тохиодог илүү сартай зун болж байгаа аж. Энэ нь Төгсбуянт монгол зурхайн ёсонд давхардах болон илүү сарыг тооцох аргаар тодорхойлдог. Нар, сар, од гаригийн хөдөлгөөн түүний үзэгдэх байдлыг шинжиж илүү сарыг боддог. Билгийн тооллын нэг сарыг дундажаар 29 өдөр, 12 цаг 44 минутаар тооцдог. Энэ нь нийлээд жилдээ 8-9 хоног илүү  гардаг гэдгийг лам нар тайлбарласан юм.

Тэгэхээр гурван жилд буюу 32,5 сар тутамд илүү сар гарна хэмээн үздэг байна. Энэ жилийн тухайд зуны тэргүүн сар хоёр болж давхцаж таарч байна. Иймд Төгсбуянт зурхайн уламжлалт ёсонд давхардсаны араар, тасарсаны өмнүүр гэж авдаг. Иймд тавдугаар сарын 16-ны өдрийг Бурхан багшийн Их дүйчин өдөр болгон тэмдэглэхгүйгээр зургадугаар сарын 14-нд тэмдэглэх өнгөрүүлэхээр болсон талаар мэдээллээ.

Энэ удаагийн үйл ажиллагаагаар энэрэл нигүүслийг уриалж Д.Сүхбаатарын талбайд лам  нар бясалгалын флашмоб хийх гэнэ. Үүний дараагаар Гандантэгчилэн хийдийг чиглэсэн хүндэтгэлийн парадыг зохион байгуулна.

Энэ парадад нэгдэхийг хүссэн сүсэгтэн олон өөрсдийн олбог болон үндэсний хувцастай ирж оролцох боломжтой ажээ. Цаашдаа энэ нь аялал жуучлалын фестиваль болж, гадаад дотоодыг иргэдийг татдаг бяар болохыг зорьж буй аж.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүлэгч Б.Мөнхбаатар:

-Энэхүү өдрийг НҮБ-аас 1999 онд анхлан Бурхан багшийн Их дүйчин өдөр болгон олон улсад тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг баталсан. Энэрэл нигүүслийн бодь сэтгэлийн түгээх үзэл санаанд сүсэгтэн олноо сэтгэлийг амраах дор баярлан өнгөрүүлдэг.  Иймд зуны эхэн сарын шинийн 15-ныг бурхан багшийн Их дүйчин өдөр болгон тэмдэглэдэг. Хуучин бол бурханы номлол зөвхөн Ази тивд хязгаарлагддаг байсан бол өдгөө өргөн дэлгэр хүрээгээ тэлсээр байна.

Олон нийттэй харилцах албаны  тэргүүн Ч.Бямбажаргал:

-Монголчууд өөрсдийн гэсэн зурхайн аргатай байдаг. Энэ нь Төгсбуянт зурхай бөгөөд нар сар од эрхэсийн хөдөлгөөн ялангуяа дэлхийг тойрох хөдөлгөөнийг тооцон судлах явдал юм. Мөн Монголын газар зүйн байршил цаг агаарт тохируулж билгийн тооллыг боддог ёсон бий. Ингэж бодохоор нэг сард 29 өдөр 12 цаг 44 минут болдог. Ингэж нэмж бодонгуут гурван жилд нэг сар илүү болж тохиодог.  Тэрний дагуу аль сарыг нь нэмнэ гэж бодохоор энэ жил зуны тэргүүн сар хоёр болж давхцаж таарч байна. Сүсэгтэн олон анхаарууштай зүйл нь Төгсбуянт зурхайн уламжлалт ёсонд давхардсаны араар, тасарсаны өмнүүр гэж авдаг. Иймд шинийн 15-нд таарч байгаа тавдугаар сарын 16-ны өдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр бүх нийтийн баяр амралтын өдрийг тэмдэглэхгүйгээр зургадугаар сарын 14-ний өдөр тэмдэглэхээр болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж