Зээлийн өрийн үлдэгдэл нэмэгджээ | News.MN

Зээлийн өрийн үлдэгдэл нэмэгджээ

Зээлийн өрийн үлдэгдэл нэмэгджээ

Зээлийн өрийн үлдэгдэл нэмэгджээ
Closeup of man counting payments for home

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны гуравдугаар сарын эцэст 22.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 797 (3.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 (25.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 51.9 хувь нь иргэд, 46 хувь нь хувийн, 1.3 хувь нь төрийн, 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 19 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 905.7 (5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 (32.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 86 хувийг эзэлж байгаа аж.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 969.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 75.8 (7.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 313.3 (24.4 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувийг эзэлжээ.

Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл гуравдугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 32.9 (1.5 хувь) тэрбум төгрөгөөр багасч, өмнөх оны мөн үеийнхээс 103.8 (5.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.6 хувийг эзэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-04-26 213.87.160.177

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж