Блинкен, Остин Киевт Украины Ерөнхийлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Блинкен, Остин Киевт Украины Ерөнхийлөгчтэй уулзав

Блинкен, Остин Киевт Украины Ерөнхийлөгчтэй уулзав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Ж.Блинкен, Батлан хамгаалахын сайд III Ллойд Ж.Остин нар өчигдөр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар Украины нийслэл Киев рүү явсан байна. Тэгвэл Киевт айлчилсны дараа төрийн нарийн бичгүүд Польшийн хэвлэлд уулзалтын талаар мэдээлэл өгсөн байна.

"Бидний үзэж байгаагаар Украинд одоо туслах чухал мөч юм. АНУ-ын  үзүүлсэн онцгой дэмжлэгийн талаар нүүр тулан ярилцах чухал мөч ирж байна. Аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэг, түүнчлэн бидний Орост үзүүлж буй асар их дарамтын талаар ярилцах хэрэгтэй" гэж Блинкен хэлэв. Мөн Зеленский Ерөнхийлөгч Жо Байдены удирдлага болон Америкийн ард түмний гайхалтай өгөөмөр сэтгэл, дэмжлэгт гүн талархаж байгаагаа илэрхийлсэн  гэж Блинкен хэлэв.

Ирэх долоо хоногоос эхлэн АНУ-ын дипломатчдыг Украинд буцаах болон  Байденд Украинд суух шинэ Элчин сайдыг томилох талаар хэлэлцжээ. Одоогоор Словак дахь АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байгаа Элчин сайд Бриджит Бринкыг Украинд томилох саналтай байгаагаа Блинкен илэрхийлэв.

Остин  болон Блинкен нар Зеленскийд маш олон энгийн иргэд амиа алдсанд эмгэнэл илэрхийлжээ. Мөн  Оросын цэргүүдийг түлхэн унагах гайхалтай ажил хийсэн түүний зоригтой цэргүүдийг биширч байгаагаа илэрхийлэв. Зеленскийтэй хийсэн уулзалт нь Украинд Оросын түрэмгийлэгчдийн эсрэг цохилт өгөхийн тулд аюулгүй байдлын тусламжийн талаар ярилцсан гэж Остин хэлэв. Маргааш АНУ-ын төлөөлөгчид Германы Рамштайн хотод Батлан хамгаалахын хэд хэдэн сайд, дарга нартай уулзахаар төлөвлөж байна. Остин Украины армийн нэмэлт хүчин чадлыг бий болгоход анхаарлаа хандуулна гэж амлалт өгчээ.

Эх сурвалж:Defence gov 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж