Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгээ хурдацтай нэмэгдүүлж, сайжруулахаа амлав. Алсын тусгалын пуужин болон бусад зэвсгийг харуулсан цэргийн ёслолын үеэр Ким Жон Ун цэргүүдэд болон ард түмэндээ хандан илтгэл тавьжээ.
Тэрбээр“Бид эх орныхоо цөмийн зэвсгийг хүчирхэгжүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид ч дээд хурдаар хэрэгжүүлэх болно” гэж хэлсэн юм.
Ким Жон Уны хэлсэн үг нь олон улсын хориг арга хэмжээг илт үгүйсгэж, АНУ-д дарамт учруулах зорилготой гэж ажиглагчид үзэж байна. Тэрбээр Хойд Солонгосын армийн 90 жил болон Ким овогтны удирдагч болсон ойн баяраар тус мэдэгдлээ илтгэсэн юм.
Ким Жон Ун "Манай цөмийн хүчний үндсэн зорилго бол дайныг зогсоох явдал. Гэхдээ манай нутаг дэвсгэрт хүсээгүй нөхцөл байдал үүсвэл бид хамгаалалт болон дайралтад бэлэн байх ёстой" гэв. Мөн "Хэрэв ямар нэгэн хүчин бидний язгуур эрх ашигт халдах гэж оролдвол манай цөмийн хүчин гэнэтийн хоёр дахь үүргээ бүрэн биелүүлэхээс өөр аргагүй болно" гэлээ.
Ким сүүлийн саруудад АНУ-ыг Хойд Солонгосын цөмийн гүрэн гэж хүлээн зөвшөөрч, эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлах зорилготой цөмийн зэвсгийг дахин сэргээж байна.
Эх сурвалж: Sky News
Холбоотой мэдээ