Ерөнхийлөгч нутгийн дүүгээрээ МҮБХ-той наймаалцах уу?

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч нутгийн дүүгээрээ МҮБХ-той наймаалцах уу?

Ерөнхийлөгч нутгийн дүүгээрээ МҮБХ-той наймаалцах уу?

Хүй долоо худагт өнгөрсөн зун болсон 512 бөхийн барилдаанд шөвгөрч, цолны болзол хангасан бөхчүүдэд цол чимгийг нь олгох эсэх асуудал сүүлийн үед эрчтэй гарч байна. Үндэсний бөхийн холбоо, нэр бүхий улстөрчид, ихэнхи бөхчүүд, бөх сонирхогчид ч энэ хуулийг батлагдаасай гэж хүсч буй.

Үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав манай сайтад өгсөн ярилцлагадаа “Бидний зүгээс бөхчүүдийн цол чимэгний асуудлыг түүхт их ойн өмнө дэмжээд өгөөч гэж зохих түвшинд ярьж байгаа. Дэмжих ч байх. Төр асуудлаа томоор харах нь дамжиггүй. Үе, үеийн төрийн тэргүүнүүд их ойнууддаа онцгой анхаардаг. 100 жил бол 50, 90 жилээс ч утга агуулгын хувьд онцгой. Төр засаг маань ч үүнд анхаарч, 1951 он буюу энх цагийн эхлэлд бүх бөхчүүдээ урьж (үүнд хилс хэргээр хэлмэгдэж хоригдсон М.Лхагва арслан гэх мэт бөхчүүдээ суллаж) мөн ахмад 50-аас дээш настай бөхчүүдээ барилдуулсан байдаг. Төр өв соёлдоо өгөөмөр байх ёстой. Бөхийн холбоо ч үүнийг дэмжиж хүндэтгэн бүх шийдвэрийг дагана. Бид ч бас зарим зүйлийг уучилж чадна. Тиймд ч бид энэ 100 жилийн наадмын бөхөө сайхан зохион байгуулъя” гэсэн юм.

Түүний хэлсэн үгнээс “Бид ч бас зарим зүйлийг уучилж чадна” гэх өгүүлбэр олны анхаарлыг татаж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөхчүүдэд цолыг нь олговол Монголын үндэсний бөхийн холбоо ч Ерөнхийлөгчийн нутгийн дүү улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээж болох мэт.

Улсын арслан Э.Оюунболд Хүй долоо худагт болсон барилдааны үеэр допингийн шинжилгээнд хамрагдаж, давтан хэрэглэсэн нь тогтоогдон найман жилээр эрхээ хасуулсан билээ.

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам цуцлагдаж, бөхчүүд цолны төлөө барилдаагүй. Харин Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын залуучуудын холбоотой хамтран Хүй долоо худагт барилдаан зохион байгуулсан. Тэр барилдаан нь ойрын жилүүдэд болоогүй өндөр чансаатай, томоохон барилдаан байсныг нь бөх сонирхогчид, бөхчүүд ярьж байна. Ямартай ч УИХ-аар бөхчүүдэд цол олгох эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Г.Шархүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж