Сарыг цөмийн зэвсгээр бөмбөгдөх төлөвлөгөөг АНУ-ын Засгийн газрын “UFO хөтөлбөр” боловсруулж байсан гэх баримт бичиг ил болжээ. Тус баримт бичигт “Aerospace Threat Identification Advanced Program" (AATIP) албан тушаалтнууд сансарт цөмийн тэсрэх бодис илгээх зэрэг туршилт хийгээгүй гэв. Гэхдээ ашигт малтмал сарнаас гаргаж авахын тулд цөмийн зэвсгээр бөмбөгдөх боломжтой эсэхийг шалгаж байсан гэж “The US Sun” мэдээлжээ.
"А119" төсөл гэгддэг маш нууц төлөвлөгөөг 1950-иад онд зохиосон бөгөөд зорилго нь саран дээр цөмийн бөмбөг дэлбэлэх явдал байв.
Төлөвлөгөө хэзээ ч биелээгүй ч сарны царцдас, мантийг нэвтлэхийн тулд термоядролын төхөөрөмжийг ашиглан "маш хөнгөн металл" хайх зорилготой байсан гэж баримт бичигт дурдсан байв.
Мөн тус баримтад сарны голд хонгил үүсгэснээр сөрөг масс байгаа эсэхийг судлахад дөхөм болно гэж тусгажээ. Албаны хүмүүсийн ярьснаар сарны чулууг бутлахын тулд хүчтэй тэсрэх бөмбөг шаардлагатай болно.
Баримт бичигт "Apollo 11" хөлгийн сарнаас авсан дээж ган мэт бат бөх байсан ч 100 мянга дахин хөнгөн байсан гэж тэмдэглэжээ.
Тиймээс судлаачид их хэмжээгээр тус материалыг олборловол сансрын хөлөгт ашиглаж болно гэж таамаглаж байв. Сансрын хөлөгт сарнаас гаргаж авсан ашигт малтмалыг ашиглавал огторгуйн агаар мандалд аялахад эрчим хүч бага зарцуулагдана гэж тооцоолж байжээ.
Сарыг цөмийн зэвсгээр бөмбөгдөх судалгаа АНУ-ын хувьд анхных биш юм. АНУ-ын Агаарын хүчин Хүйтэн дайны үед тус судалгааг хийж байжээ. ЗХУ болон АНУ-ын хооронд 50 жил үргэлжилсэн үзэл суртлын мөргөлдөөний үед тус судалгааг явуулж байсан гэж баримт бичигт тусгагдсан байна.
Эх сурвалж: News.com.au
Холбоотой мэдээ