Батлан хамгаалахын дэд сайд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид ажиллав

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын дэд сайд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид ажиллав

Батлан хамгаалахын дэд сайд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид ажиллав

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа Б.Түвшинтөр, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр нар Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид ажиллалаа.

Тус ангийн захирагч, хурандаа М.Батдорж ангийн товч танилцуулга, үндсэн үүрэг, өдөр тутмын үйл ажиллагаа, энэ онд хийгдэх зарим бүтээлч ажлууд болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. Тус анги нь салбарын хэмжээнд цэргийн зориулалт бүхий автомашины дугаар, лацны дартсаас эхлээд зэвсэг техникийн засвар үйлчилгээ, сэргээн сайжруулалтыг гардан гүйцэтгэдэг. Үүнээс гадна гарын доорх материал, нөөц боломжоо ашиглан бэлэг дурсгалын зүйлс, төрөл бүрийн хутга зэргийг урладаг батлан хамгаалах салбарын үйлдвэрлэгч анги юм.

Ангийн захирагч, хурандаа М.Батдорж цаашид инженерийн шугам засварын ангиас үйлдвэрийн анги болох зорилт тавин ажиллаж байгаагаа хэлж байлаа. Мөн энэ үеэр тус ангид тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг Батлан хамгаалахын дэд сайдад илэрхийллээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж