Их Британийн алдарт гэр бүлийн гурав дахь хүү Круз Бекхэм ээжийнхээ нэгэн адил дуучин болох замналыг сонгожээ. Тэрбээр 2016 онд “If every day was christmas” нэртэй дуу дуулсан нь “iTunes” чартад долдугаар байранд орж байв. Өдгөө Круз Бекхэм хөгжмийн карьерээ тууштай эхлүүлж буйгаа зарлан “Tap Music”-тэй гэрээ байгуулжээ. “Tap Music” нь Дуа Липа, Элли Гулдинг, Лана Дел Рэй зэрэг алдартнуудтай хамтран ажиллаж байсан.
“Ийм амжилттай менежменттэй компанитай Круз хамтарч байгаа нь түүний хэчнээн итгэлтэй байгааг харуулж байна” гэж “The sun” сэтгүүлд бичжээ. Эцэг эхийнх нь нэр хүндээс хамаараад сонсогчид түүнээс маш их зүйл хүлээж байгаа бөгөөд хамгийн гол нь хүн бүр түүнийг ээжээсээ илүү дуулах болов уу гэж харж байгаа аж.
"Spice Girls" хамтлаг 100 сая гаруй цомог борлуулж, хамгийн их борлуулалттай охидын хамтлаг болж байсан. Тэгвэл Круз Бекхэм өнгөрсөн оны сүүлээр инстаграм хуудсандаа шинэ дуугаа хуваалцсан нь 1.9 сая дагагчдад нь хүрчээ.
Круз Бекхэм дөнгөж гурван настайгаасаа л олны анхаарлын төвд орж эхэлсэн. Түүний хамгийн анхны тайз 2008 оны “Spice girls”-ийн аялан тоглолтын тайз байв. Нью-Йорк дахь Мэдисон Скуэр Гарденд болсон тоглолтын тайзан дээр Круз ээжтэйгээ хамт гарчээ. Тэрбээр Бейонсегийн “Love on top” дууг машиндаа дуулахыг нь сонсоод л эцэг эх нь түүнд ирээдүй байгааг анзаарч харсан гэдэг.
Эх сурвалж: DAILY MAIL, CHEAT SHEET
Холбоотой мэдээ