Аюулгүйн зөвлөлийн гишүүд тогтоолд хориг тавих эрхээ алдах уу?

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Аюулгүйн зөвлөлийн гишүүд тогтоолд хориг тавих эрхээ алдах уу?

Аюулгүйн зөвлөлийн гишүүд тогтоолд хориг тавих эрхээ алдах уу?

Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ Аюулгүйн зөвлөл байнгын таван гишүүнтэй. Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүнд АНУ, Хятад, ОХУ, Франц, Их Британи багтдаг бөгөөд тэд хэлэлцэхээр санал оруулсан тогтоолын төсөл, шийдвэрт хориг тавих эрхтэй байдаг. Тэгвэл энэ эрхийг цаашид байлгах эсэхийг өнөөдөр /2022.4.26/ НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар шийдвэрлэх гэж байна.

Хориг тавих эрхийг өөрчлөх асуудлыг Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэх нь ховор бөгөөд маргаан дагуулсан асуудал. Гэвч Аюулгүйн зөвлөлийн гишүүн Орос улсаас цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Украинд дайн эхлүүлсний дараа үүнийг хэлэлцэж байгаа нь анхаарал татаж байна.

Байнгын гишүүдийн хориг тавих эрхийг өөрчлөх тогтоолын төслийг Лихтенштайны вант улсаас оруулж ирсэн бөгөөд “энгийн үйл ажиллагааны шинэчлэлт” гэж тайлбарлажээ. Тус тогтоолын төслийг 60 орчим орон дэмжсэний дунд АНУ, Украин, Япон улсууд багтаж байгаа аж.

Одоогоор хориг тавих эрхээ ашиглах давтамжийг цөөлөх, хязгаар тогтоох эсвэл бүр халах эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны тоог нэмэгдүүлэх асуудал ч яригдаж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж