Хүүхдийн баярыг тэмдэглэх захирамж гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баярыг тэмдэглэх захирамж гарчээ

Хүүхдийн баярыг тэмдэглэх захирамж гарчээ

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглээгүй. Энэ жилийн хувьд зургадугаар сарын 1-н буюу Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх Хотын даргын захирамж гарчээ.

Хотын даргын захирамжид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн хэмжээний нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах нь. Мөн харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Хуулийн дагуу зургадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр байдаг.

Улсын хэмжээнд цар тахлын тархалт буурсан тул улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хязгаарлалтын дэглэмийг бууруулах шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 15-нд Засгийн газраас гаргасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж