Норвегийн цагдаа нар Даваа гаригт “Greenpeace”-ийн долоон идэвхтэнг баривчилжээ. Эдгээр идэвхтэн Оросын нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг “Exxon” компанийн боомтод хүрэхээс сэргийлж гинжилсэн байхыг илрүүлсэн байна.
Оросын 116 сая ам. долларын үнэ бүхий түлш ачсан “Уст Луга” онгоц Норвегийн нийслэл Ослогоос өмнө зүгт 53 милийн зайд орших Слагентанген боомт руу явж байх үед идэвхтнүүд зангуугаар гинжлэв гэж “Greenpeace Nordic”-ийн хэвлэлийн төлөөлөгч Ауд Хэгли Нордо “CNN”-д ярьжээ.
Слаген нефтийн боомт нь АНУ-ын нефтийн аварга “ExxonMobil (XOM)” компанийн охин компани Эссогийн эзэмшилд байдаг.
Оросын нефть тээвэрлэгчдийг усан онгоцны зогсоолд байрлуулахгүй, хориглохын тулд “Greenpeace”-ийн долоон идэвхтэн завиар Осло Фьордын усыг гаталж, зангуугаар гинжилсэн байна. “Greenpeace”-ийн хэвлэлийн төлөөлөгч “CNN”-д мэдээлснээр, Уур амьсгалын эсрэг тэмцэгч "Мөхөх бослого" бүлэглэлийн долоон идэвхтнээс гадна гишүүдийг баривчилсан" гэжээ.
Норвегийн “Greenpeace”-ийн тэргүүн Фроде Плейм “CNN”-д өгсөн мэдэгдэлдээ "Одоогийн нөхцөлд манай засгийн газар Оросын чулуужсан түншийг ашиглаж байгаа нь үнэхээр ойлгомжгүй зүйл" гэж мэдэгджээ. Мөн "Норвеги улс Оросын нефтийн чөлөөт боомт болж ажиллаж байгаад би цочирдож байна. Энэ нь Путины дайныг санхүүжүүлдэг гэдгийг бид мэднэ" гэв.
“Уст Луга” хө;өг онгоц Хонконгод бүртгэлтэй гэж “Marine Traffic” мэдээллээ.
Хөлөг онгоцыг Оросын байгалийн хийн үйлдвэрлэгч "Новатек" компани ажиллуулдаг гэж тээвэрлэлтийн мэдээлэл нийлүүлэгч “Lloyd’s List Intelligence” мэдээлэв. "Новатек" компанийн гүйцэтгэх захирал, гол хувьцаа эзэмшигч олигархи Леонид Михельсон нь Путинтэй ойр дотно харилцаатай гэж “CNN” өмнө нь мэдээлж байсан.
Норвегийн Гадаад хэргийн яамны харилцааны зөвлөх Ане Хаавардсдаттер Лунде “CNN”-д өгсөн мэдэгдэлдээ "Оросоос газрын тос тээвэрлэж байгаа нь Европын холбоо болон Норвегид одоо мөрдөгдөж буй хориг арга хэмжээг зөрчсөн хэрэг биш" гэж мэдэгджээ. "Тиймээс Норвегийн эрх баригчдад ийм хүргэлтийг зогсоох эрх зүйн үндэслэл байхгүй" гэв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ