Киев дэх Орос, Украины найрамдлын хөшөөг буулгана

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Киев дэх Орос, Украины найрамдлын хөшөөг буулгана

Киев дэх Орос, Украины найрамдлын хөшөөг буулгана

Киев хотын дарга Виталий Кличко өчигдөр /2022.04.25/ нийслэл дэх Орос, Украины найрамдлын хөшөөг буулгана гэдгээ мэдэгдлээ.

Уг хөшөөг 1982 онд Украиныг Орост нэгтгэсний дурсгалд зориулан босгосон. Хоёр ард түмний найрамдал гэх нэртэй найман метр өндөр солонгон хэлбэртэй төмөр болон хоёр ажилчны хүрэл баримлаас уг хөшөө дурсгал нь бүрддэг. “Хөшөөний дээгүүр байрладаг нуман хаалга нь ард түмний найрамдлын хаалга байхаа болино. Оронд нь Украины төрийн далбааны өнгөөр тодорно” гэж Киев хотын дарга мэдэгдлээ.

Украин улс найрамдлын хөшөөг буулгахаас гадна Орос, Беларусьтай холбоотой гудамжныхаа нэрсийг өөрчлөх гэж буй тухай өчигдөр “The Kyiv Independent” хуудас мэдээлэв. Тодруулбал, ийм төрлийн 279 нэр байна гэж Киев хотын зөвлөлийн нарийн бичгийн дарга Володимир Бондаренко онцоллоо. Киев дэх найман метр өндөр барилгыг нийслэлээс нүүлгэнэ гэж мэдэгдсэний дараа уг шийдвэр гарчээ.

Эх сурвалж: TELE TRADER, SEE NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж