Тодруулга: Халдашгүй байдлын дэд хороо маргааш хуралдана

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Тодруулга: Халдашгүй байдлын дэд хороо маргааш хуралдана

Тодруулга: Халдашгүй байдлын дэд хороо маргааш хуралдана

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэн шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн байна. Энэ дагуу сая УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, Халдашгүй байдлын дэд хороог маргааш хуралдуулахаар боллоо.

Хуулийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг тав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Энэ дагуу энэ долоо хоногт багтаан түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан маргааш 10.30 цагт болно гэдгийг хэлсэн юм. Гишүүдийг түдгэлзүүлэх асуудал төрийн нууцын зэрэглэлтэй орж ирсэн байна.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс энэ талаар тодруулахад "Хуулийн дагуу Улсын Ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирдэг. Уг асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо болон бусад байнгын хороод хэлэлцээд УИХ-аар оруулдаг. Тав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Халдашгүй байдлын дэд хороо хурал зарлах байх. Авлига албан тушаалд холбогдсон гишүүд асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулж үнэнийг нь тогтоолгох хэрэгтэй. Хэрэв буруугүй бол эргээд орж ирэх нь нээлттэй. Халдашгүй байдлын дэд хороо нь мөрдөн байцаах, хэрэг материалтай нэг бүрчлэн танилцаж үзэх эрхтэй. УИХ-д таван удаа сонгогдсон гишүүний хувьд би ийм л байр суурьтай байна. Ямар нэгэн хэрэгт холбогдсон бол гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулах нь зөв" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж