Нисдэг машинуудад зориулсан нисэх буудал нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Нисдэг машинуудад зориулсан нисэх буудал нээгдлээ

Нисдэг машинуудад зориулсан нисэх буудал нээгдлээ

Нисдэг машинууд олон жилийн турш шинжлэх ухаан, уран зөгнөлт киноны гол онцлог байсан. Тэгвэл энэ уран зөгнөлийн биелэл болсон футурист хэв маягтай машинуудад зориулсан анхны нисэх буудал нээгдлээ.

“Air-One” нисэх буудал нь Их Британийн Ковентри хотод байрладаг бөгөөд онгоц, нисдэг машин, дрон гэсэн тээврийн хэрэгслүүд эндээс хөөрч, буух юм байна.

Нисэх буудлын зураг төслийг гаргасан Их Британид төвтэй “Urban-Air Port” компанийн мэдээлснээр, “Air-One” нисэх буудал нь ирэх таван жилийн хугацаанд дэлхий даяар төлөвлөсөн ижил төрлийн нисэх буудлуудын загвар болно гэв.

2027 он гэхэд дэлхий даяар 200 гаруй ийм нисэх буудалтай болохоор төлөвлөж байна. Байршлын хувьд Баруун Мидлендс, Лондон, Лос Анжелес, Австрали, Өмнөд Солонгос, Франц, Герман, Скандинав, Зүүн Өмнөд Азид төлөвлөжээ.

“Шинэ нисэх буудлын нээлт нь тээврийн шинэ эрин үе бөгөөд утаагүй, түгжрэлгүй зорчих эхлэл болно. Мөн хүмүүс урьд урьдынхаасаа илүү эрүүл, аз жаргалтай, холбоо харилцаатай болох чухал эхлэл.

Машинууд өөрийн гэсэн замтай, галт тэрэг төмөр замтай, онгоцнууд нисэх буудалтай. Одоо харин нисдэг машин, дронууд өөрийн гэсэн агаарын боомттой боллоо” гэж “Urban-Air Port”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Рики Санху хэллээ.

“Air-One” нисэх буудал байгуулсан тухай өнгөрсөн оны аравдугаар сард анх зарласан боловч өчигдөр /2022.04.25/ албан ёсоор нээлтээ хийв. Шинэ нисэх буудлын хамгийн эхний байршлаар Их Британийн төв хэсэгт байрладаг Ковентри хотыг сонгосон. Энэ нь тус улсын ихэнх хэсэг рүү ойролцоогоор дөрвөн цаг нисээд л хүрэх юм байна.

Нээлтийн өдөр “Malloy Aeronautics”-ийн бүтээсэн асар том хэмжээтэй дрон уг нисэх буудлаас хөөрсөн. Хотод анх удаа том хэмжээтэй нисгэгчгүй онгоц ниссэн нь энэ болжээ.

Ирээдүйд “Air-One” нисэх буудал нь нисдэг такси, хүргэлтийн зориулалттай нисгэгчгүй онгоц, гамшгийн үеийн яаралтай тусламж, батлан хамгаалах үйл ажиллагаа, ложистик гэсэн зах зээлд үйлчлэх юм байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж