Ё.Баатарбилэг: Ийм асуудал үүссэнд харамсч байна

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Ё.Баатарбилэг: Ийм асуудал үүссэнд харамсч байна

Ё.Баатарбилэг: Ийм асуудал үүссэнд харамсч байна

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулсан дөрвөн гишүүний нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг. Түүнийг Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн  нэг "НВЦ" компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан асуудлаар шалгаж байгаа юм.

Түүнийг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудалд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тайлбар өглөө. Тэрбээр "УИХ-ын даргад өчигдөр УЕП-оос албан бичиг ирсэн талаар сонссон. УИХ-ын даргатай одоогоор уулзаагүй байна. Тиймээс албан бичгийн талаар мэдээлэл алга. Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа гэж ойлгосон. Өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж прокурорын  тогтоолтой танилцсан. Намайг яллагдагчаар татсан байна лээ. Мэдүүлгээ өчигдөр хүргүүлсэн. Би мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах эсвэл зугтсан зүйлгүй. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа учраас  энэ талаар хамаагүй зүйл ярьж болохгүй  гэсэн. Би "НВЦ"-ийн захирал Ц.Баатарбилэгийг танина. Бид хоёр олон жил нөхөрлөж байна. Ц.Баатарбилэг 2017 онд Хөгжлийн банкаас зээл авсан. Үүнд би нөлөөлөөгүй. УИХ энэ асуудлыг шийдээд явах байх. Дээрх асуудал үүссэнд харамсч байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж