"Д.Зүмбэрэллхам та ажил хийнэ гэж дарга болсон" | News.MN

"Д.Зүмбэрэллхам та ажил хийнэ гэж дарга болсон"

Live"Д.Зүмбэрэллхам та ажил хийнэ гэж дарга болсон"

"Д.Зүмбэрэллхам та ажил хийнэ гэж дарга болсон"

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.04.26/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.


12 : 42
2022-4-26

"Д.Зүмбэрэллхам та ажил хийнэ гэж дарга болсон"

-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Монгол Улсын шүүх бол Засгийн газрын байгууллага биш. Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Засгийн газрын агентлагын талаар ярьж байгаа юм шиг ярьж байна. Шүүхийнхэн та нарын үүдэнд сууж төсөв мөнгө гуйдаг байгууллага биш. Та нарыг төсөв мөнгөө буруу зарцуулсан эсэхийг хянаж та нарт хариуцлага тооцож хяналт тавьдаг бие даасан байгууллага. ШЕЗ одоо ажлаа хий. Д.Зүмбэрэллхам та ажил хийнэ гэж дарга болсон. Би таныг дарга болоход эсрэг байр суурьтай байсан. Шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг ШЕЗ хамгаалах үүрэгтэй. Та бүхэн Үндсэн хуулийн байгууллага. Битгий Засгийн газрын агентлаг шиг төсөв мөнгө гуйж бичиг явуулаад бай. УИХ та нарт бүрэн эрхийг нь Шүүхийн тухай хуулиар олгосон. Битгий ийм зориггүй бай. Энд орж ирчхээд сайдаас мөнгө, нэг яамны Төрийн нарийн бичгийн даргаас ШЕЗ-ийн дарга нь төсөв гуйгаад л. Асуудлаа шалга. Хэрэг үүсгэ. Шүүх эрх мэдлийн бие даасан байдалд халдаж байна шүү.

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-2010 онд нийт төрийн албан хаагч 155 мянга байсан. Энэ үед төрийн өмчит үйлдвэрийн газрууд төрийн албан хаагч байсан. Өөрөөр хэлбэл,авто зам, авто тээвэр, иргэний нисэхийн үндэсний төв зэрэг байгууллагууд төрд хамаардаг байсан. 2021 онд төрийн албан хаагч 208 мянгад хүрсэн. Ингэхдээ төрийн захиргааны агентлагууд татан буугдаж төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. 2010-2021 он хүртэл төрийн албан хаагчдын тоо 53 мянгаар өссөн. Агентлаг байж байгаад төрийн өмчит үйлдвэрийн газар болсныг нэмж тооцвол 60-70 мянгад хүрнэ.Энэ хэмжээгээр төрийн үйл ажиллагааны хүртээмж сайжирсан уу гэвэл үгүй. Хүнд сурталтай, шан харамж хардаг хэвээр. Төрийн улс төрийн албан тушаалтан 2010 онд 2900 байсан бол одоо 4100 болж 1200-аар нэмэгдсэн. Төрийн захиргааны албан тушаалтан 2010 онд 15 мянга байсан. Харин одоо 21 мянга болж 6000-аар өссөн. Төрийн тусгай алба 28 мянга байсан бол одоо 45 мянга болжээ. Төрийн үйлчилгээ 109 мянга байсан бол одоо 137 мянгад хүрсэн. Энэ хэмжээгээр төсвийн урсгал зарлага, нэмэгдсэн. Орон, байрны зарлага, цахилгаан дулаан, цэвэр бохир усны зардал, гадаад дотоод томилолт гээд үндсэндээ төр данхайсан. Тиймээс төрийн албан хаагчдын тоог бууруулах, цомхон болгоход ямар бодлого баримтлах вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

-Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 208 мянган төрийн албан хаагч байна. Улс төрийн албан тушаалтан буюу 4165 нь нийт төрийн албан хаагчдын хоёр хувийг эзэлдэг. Төрийн үйлчилгээний  болон төрийн тусгай албан хаагчдыг цомхотгох боломжгүй. Үндсэндээ хүн амд үйлчилгээ үзүүлдэг, хүн ам тэлэх хирээр нэмэгддэг алба. Улс төрийн албан хаагч болон төрийн захиргааны албан хаагчдын хувьд нийт төрийн албан хаагчдын 12 хувийг эзэлдэг. Эдгээр хүмүүс дээр чиг үүргийн давхардал, цахимжуулалт илүү цомхон байх боломжийн талаар ярих ёстой. Төрийн хэмнэлтийн тухай хуульд “Чиг үүргийн давхардал, чиг үүрэг ойролцоо харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагыг цэгцэлнэ.Өөрчилнө, татан буулгана. Бүтэц зохион байгуулалтыг өөрчилнө. Чиг үүргийг мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжийг илэрхийлнэ” гэж заасан.

-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Засгийн газрын агентлагуудыг хүн хүч, цар хүрээнээс нь хамаарч ялгаж болоогүй юм уу ? Манайд 4000 хүнтэй Засгийн газрын агентлаг байдаг. Анзаарч байхад агентлагууд яамдаасаа том шүү дээ. Яамдууд дунджаар 100 гаруй хүнтэй. Миний ажиллаж байсан агентлагууд эхнийх нь  680, дараагийх нь 1600 хүнтэй байсан. Дэд дарга нь их чухал үүрэгтэй. Ганцхан дарга дээр бүх ачааллыг төвлөрүүлэхэд  албан бичиг явуулаад цохолт хийгээд л таарах байх. Хууль зүйн яаманд ажиллаж байхад сайд дээр өдөрт орж, гардаг бичиг нь 1000 хүрдэг. Тэр болгоныг уншихаар бусад ажил хоцрогдоно. Нэг орон тоо хэмнэх гэж байгаад Засгийн газрын ачаалал нэмэгдэх вий. Одоо орлогчтой байх эсэхийг ярьж болохгүй юу?  40 хүнтэй агентлаг байхад 4000 хүнтэй агентлаг  ч байна. Энэ бүр чиг үүрэг хуваарилах дэд дарга биш тамгын газрын дарга нар хийж чадна гэдэгт эргэлзэж байна. Газрын дарга, газрын даргадаа захирагдана гэж лав байхгүй. Ижил түвшнийх учраас. Ер нь Засгийн газрын олон ажил доголдоно шүү.Үүн дээр тооцоо судалгаа хийсэн үү. 100-аас доош хүнтэй агентлаг дээр орлогч даргын хэрэг байхгүй.

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:

-Таны ярьсан асуудлыг Засгийн газрын түвшинд их удаан ярьсан л даа. Дэд даргын дорх дараагийн шатны удирдлагууд ажлаа хариуцаад явж болно. Дэд дарга гэх хүн дээр хэт ач холбогдол өгөх шаардлаггүй гэдэг дээр бид санал нэгдсэн.

11 : 55
2022-4-26

Шүүхийн байгууллага төсвийн тураалд орсон

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

Төр хэмнэх бодлого явуулж байгаа нь зөв. Гол нь тэвчиж болох зардлуудыг хэмнэх нь чухал шүү. Түүнээс биш хэмнэ гэдгээр нь далимдуулаад хэмнэж байгаа дүр эсгээд хийгдэх ёстой ажлуудыг төсвийн гадна үлдээж болохгүй. Тухайлбал, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг төсвөөс хасч болохгүй. Сүхбаатар дүүргийн ус зайлуулах байгууламж, далангийн асуудлыг дүүргийн гишүүд Ерөнхий сайдыг дагуулж очиж нөхцөл байдлыг харуулсан. Сангийн яам, нийслэл хоёрын хооронд эзэнгүй орхигдоод байна. Хүний амь нас, эд хөрөнгийн эрсдэлтэй асуудал дээр хэмнэнэ гэж байхгүй шүү. Дэд бүтцийн бүтээн байгуулалт руу хөрөнгө оруулалт хийж, ажлын байр нэмэгдүүлж, хямралыг давна. Түүнээс биш даралт нь буурч байгаа хүнд даралт буулгах эм өгдөггүй шүү. Төрийн байгууллагуудын орон тоог цомхотгох нь зөв. Сайн цомхотгох хэрэгтэй. Гэхдээ ажлын үр дүн, шаардлагаа харах ёстой. Амьдрал дээрээ байгууллагуудын дэд дарга нар нь салбартаа олон жил ажилласан,арын хаалгагүйгээр дэд даргын албан тушаалд гацсан хүмүүс байдаг. Шинэ дарга нь ажлаа хийж чадахгүй учраас дэд даргаар ажлыг нь хийлгэх гэж тавьсан хүмүүс байдаг шүү. Ажлын үр өгөөж дээр үндэслэж цомхотгол хийгээрэй. Ажил хийдэггүй хүмүүсийг харин явуулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр дэд дарга нар нь салбарын хүн байлаа гэхэд сэхээтнүүдээ гаргаж хаячхаад салбар доройтох вий. Эдийн засаг эмзэг байгаа. Сэхээтнээ гадуурхаж үлдээсэн нийгэм сэхээнд ордог шүү.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Улсын төсвийн тодотгол бол хасна, танана гэдэг зарчмаар орж ирж байна. Гэхдээ хасч танаж болохгүй салбар гэж бий. Мөнгө зарцуулахгүйгээр ардчилсан тогтолцоог бэхжүүлэх аргагүй. Үүн шиг мөнгө зарахүйгээр хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг тогтоох боломж бага. Сангийн яам бүгдээс нь л хасч байна гэх байх. Шүүхийн тухай хууль дээр зардлыг нь бууруулахгүй гээд бичсэн. Монгол Улс 7-8 жил Дээд шүүхээс бусад байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй тэг түвшинд явж ирсэн шүү. Үүнийг шүүмжлээд дөрвөн тэрбум төгрөг тавиулсан. Гэтэл одоо шүүхийн зөвлөлийн барилгын засварыг 100 хувь бууруулсан байна. Ядаж 50 хувьтай байж болоохгүй юм уу. Монгол Улсад 520 шүүгч бий. Тэд та нарын хувь заяаг ч гэсэн шийдэж байгаа. Төсвөөс хасч танахдаа ямар зарчим баримталсан юм бэ? Бодлогын тэргүүлэх чиглэлийг үгүйсгэж байна. Бид хүний эрх, шударга ёсыг тогтоох үүрэгтэй шүүхийн байгууллагын эсрэг ажиллаж байна гэсэн үг. Шүүх төсвийн тураалд орсон газар шүү.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:

Өнгөрсөн оны 11 сард Засгийн газар бүх төсвийн байгууллагуудын худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-н гэхэд дуусгах чиглэл өгсөн. Төсвийн тодотгол хийхдээ гэрээ байгуулсан, байгуулаагүй, гэрээ байгуулах мэдэгдэл авсан гэх шалгуураар авч үзтэл Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн худалдан авалтууд хийгдээгүй гэрээ байгуулагдаагүй байсан. Төсвийн байнгын хорооны ажлын хэсгээс шүүхтэй холбоотой асуудлыг эргэж авч үзэх, төсвийн эх үүсвэрийг нэмэх чиглэлийг өгсөн. Үүн дээр бид ажиллаж байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ дарга Д.Зүмбэрэллхам:

ШЕЗ-ийн төсвийн багцийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээс бусад бараа үйлчилгээний зардлыг 2 тэрбум төгрөгөөр бууруулах санал орж ирсэн. Цаашид шүүх эрх мэдлийн үйл ажиллагаа хэвийн явагдах эдийн засгийн баталгааг хангахад төр онцгой анхаарах цаг иржээ. ШЕЗ бүх шүүхээр орж шүүх хуралдааны танхим, эд хэрэгслийг үзээд үнэхээр цочирдсон. Хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд хийгдээгүй. Мэргэжлийн байгууллагуудаас шаардлага хангахгүй гэсэн олон байранд шүүх үйл ажиллагаа явуулж байна. Жил бүр нэмж шавах наахгүй л бол болохгүй нөхцөлд ажиллаж байна. Дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл нь шаардлага хангахгүй. Тэгсэн мөртлөө хуульд шүүх хурлыг заавад  дуу бичлэгтэй явуулна гэж заасан. Энэ бүгдийг шийдэж шүүхийн үйл ажиллагааг хангах хэдэн төгрөг хасагдвал хүндхэн л байна.

09 : 54
2022-4-26

"Орон нутагт амьдрах хүмүүст 3 хувийн хүүтэй зээл олгоно"

 

Тогтоолын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав. Тэрбээр  “Төрийн хэмнэлтийн тухай хуульд төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчилсан. 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсооно. 2022 оны 5-12 сард  1 сая төгрөг болон түүнээс доош цалинтай хүмүүс  нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцсан даатгуулагчийг шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрхзүйн зохицуулалтыг бий болгоно. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлнө. Төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлтийг хийнэ.

Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, нийслэлийн төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө орон нутагт бизнес эрхлэгч, хувь хүн, ААН-үүдийг дэмжиж ажиллах зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд гурван хувийн ипотекийн зээлийг урьдчилгааг таатай нөхцлөөр олгож хөдөө орон нутагт бизнес эрхлэх эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгаатай бодлогоор дэмжинэ” гэлээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр дараах зохицуулалтын хүрээнд нийт 39.1 тэрбум төгрөг хэмнэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шүүгч 2022-04-26 71.196.204.28

Энхбаяр гишүүн үнэн үг хэлж байна. Шүүгчидийн цалинг хас. Зүмбэллхамыг өөрчил. Авилга ч шудрагабус шүүгчдээсээ салаа ч. Өөрчлөлт шүүхэд хийгдэхгүй гэдэг нь илт рарагдаж байгаа юм биш үү. Нямдорж ч ийм л үг хэлээд байгаа шүү дээ. Ерөнхийлэгч Хүрэлсүх та ингээд дуугай суугаад байх уу. Нөгөө шудрага ёс тогтооно гэсэн үг чинь яхв аа.

Avatar

Зочин 2022-04-26 192.82.87.254

Шүүүгчийн цалинг нэмээд байхад шүүх нь ажиллахгүй, шүүгч нь цалиндаа цадахгүй авлига аваад байгаа тул ер нь нэмэх хэрэг байна уу.

Avatar

Зочин 2022-04-26 213.87.160.177

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-04-26 103.57.93.89

Enhbayarig ded saidaas ogtsruulsan Nyamdorj negiig medej baisan bololtoi. Ene hudlaa poporson, hamgin shudraga hyni dyrd togloson zaluu ch neg bishee

Avatar

Зочин 2022-04-26 202.21.120.66

Шүүхийн төсвийг яагаад танаж болохгүй гэж Бүх аймгийн шүүхийн байрууд дандаа шинэ байгаа ш дээ

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Шүүхийн тухай хуулиа барьж ажиллацгаа 2022-04-26 64.119.18.204

Зүмбэрэллхам руу битгий дайрцгаа. Шүүхийн байгууллагын хөрөнгө оруулалт ТЭГ ЗОГСОЛТ хийгээд олон жил болсныг бүгд мэднэ. Яг нарийндаа ярих юм бол энэ ТЭГ ЗОГСОЛТЫН бурууг ХУУЛИЙН ДЭД САЙД БАЙСАН ЭНХБАЯР ХУВААЛЦАХ БАЙХ ШҮҮ.ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИАР ЗГ Шүүхийн төсвийг хасахгүйгээр УИХ-д оруулах ёстой. Эсрэг саналтай бол дүгнэлтээ гаргана.ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ УИХ гаргана.Байнгын хороон дээр яахаараа СЯ-НЫ САНАЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦДЭГ БИЛЭЭ. Тендер зарлаагүй гэдэг СЯ-ны мэхэнд ШЕЗ орж л дээ. .

Avatar

zochin 2022-04-26 103.229.120.154

Хөгшин Зүмбэрлхам ажил хийхгүй ээ, зүгээр сууж байгаад л цалин аваад даргын суудалд сууж байх санаатай хүн гэж бодож байна

Avatar

Зочин 2022-04-26 202.126.89.104

Мах гэхээр өндөс, мал гэхээр навтасхийдгүүд бүгд.

Avatar

иргэн 2022-04-26 202.131.227.82

ТӨСВИЙН ТУРААЛД ОРЖ БАЙЖ АЖИЛ ХИЙНЭ ШҮҮ.

Avatar

Dagdan 2022-04-26 64.119.22.78

zuv shuu

Avatar

Зочин 2022-04-26 64.119.27.121

МАН -ЫН ХЭН НЬ Ч ХЭЗЭЭ Ч АЖИЛ ХИЙНЭ ГЭЖ ХАРААД ХЭРЭГГҮЙ АЖЛЫН ГАРЗ АМНЫ ГАРЗ. ДЭЭР ДООРГҮЙ БҮГД АДИЛХАН

Avatar

төрийн албан хаагч 2022-04-26 202.131.245.69

өнөө үед дэд дарга, дэд сайд, орлогч дарга нарын орон тоог байхгүй болгох нь зөв. Яагаад гэвэл тэр чигтээ улс төрийн буюу шагналын томилгоо болсон. Одоо энэ байдал газрын дарга гэсэн орон тоон дээр ч гарч байна. Дотроо хэлтэстэй газрын даргын орон тоог шууд цомхотгож болно. Ингэснээр улс төрийн болон шагналын хэлбэрээр төрд шургалсан хүмүүсийн нэгээхэн хэсгийг зайлуулж байгаа юм.

Avatar

зочин 2022-04-26 192.82.88.42

ШЕЗ гэж данхайсан бүтцээ цөөлөөч.

Avatar

MEDEEGEE OILGOMJTOI BICHNE UU 2022-04-26 202.131.227.42

YMAR SONIN OILGOMJGUI BALAI MEDEE WE YMRCH TODORHOI YM BAIHGUI BOORONKIILOOD s******n BHI

Avatar

nuudel 2022-04-26 202.126.89.144

Дархан , Эрдэнэт 2 орох уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж