Сергей Лавров цөмийн дайны эрсдэлийг сануулав

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Сергей Лавров цөмийн дайны эрсдэлийг сануулав

Сергей Лавров цөмийн дайны эрсдэлийг сануулав

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр орой /2022.04.25/ төрийн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа цөмийн дайны эрсдэлийн талаар ярив. Тэрбээр “Одоогийн байдлаар эрсдэл өндөр байгаа ч цөмийн мөргөлдөөн үүсэх аюулаас зайлсхийхийн тулд Орос улс эдгээр эрсдэлийг зохиомлоор нэмэгдүүлэхийг хүсэхгүй байна. Цөмийн аюул маш ноцтой, бид үүнийг дутуу үнэлж болохгүй” гэж сануулав.

Мөн Лавров барууны орнуудад цөмийн мөргөлдөөний эрсдэлийг дутуу үнэлж болохгүйг анхааруулжээ. “НАТО-оос Киевийг зэвсгээр хангаж буй нь үндсэндээ Оростой дайн хийж байна гэсэн үг. Украин дахь мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээрийн гол цөм нь бүс нутаг дахь цэргийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарна” гэв.

Барууны орнууд танк эсэргүүцэх жавелин пуужин, хуягт машин, дэвшилтэт нисгэгчгүй онгоц зэрэг боловсронгуй зэвсэг нийлүүлж байгаа нь мөргөлдөөнийг эцэслэх бус, уртасгах зорилготой гэж Сергей Лавров шүүмжилжээ.

Орос улс энэ мөргөлдөөнөө Украины зэвсэглэлгүй болгож, фашистуудаас хамгаалах тусгай ажиллагаа гэж нэрлэж буй. Харин Украин болон барууны орнууд үүнийг Владимир Путины түрэмгийллийн хуурамч шалтаг гэж үзэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж