Элон Маск “Twitter”-ийг 44 тэрбум доллараар худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Элон Маск “Twitter”-ийг 44 тэрбум доллараар худалдаж авна

Элон Маск “Twitter”-ийг 44 тэрбум доллараар худалдаж авна

Хоёр долоо хоногийн өмнө “Twitter” компанийг худалдаж авах гэнэтийн санал тавьсан Маскийн хүсэл биеллээ оллоо. Маск худалдаж авах санал тавьж байхдаа “Twitter” компанид нөөц бололцоо их ба үүнийг улам хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илтгэж байв. Тэгвэл “Twitter” компанийн удирдах зөвлөл тэрбумтан Элон Маскийн 44 тэрбум ам.доллар буюу 34.5 тэрбум фунт стерлингээр худалдан авах саналыг зөвшөөрчээ.

Маск “Twitter”-ийн  контент  хязгаарлалтыг зөөлрүүлэхээс эхлээд хуурамч хаягуудыг  устгах зэрэг хэд хэдэн өөрчлөлт хийхийг уриалав.

“Twitter” компани анх Элон  Маскийн саналыг няцаасан ч одоо хувьцаа эзэмшигчдээс гэрээг батлахын тулд санал өгөхийг хүсч байна. Маск нь “Forbes”  сэтгүүлийн мэдээлснээр дэлхийн хамгийн баян хүн бөгөөд 273.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Хөрөнгийн ихэнх хувь нь  түүний удирддаг цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” дахь хувьцаа юм. Маск  мөн “SpaceX” сансрын фирмийг удирддаг.

Маск хэлэлцээрийг зарлахдаа "Үг хэлэх эрх чөлөө бол ардчиллын үндэс. ”Twitter” бол хүн төрөлхтний ирээдүйн чухал асуудлуудыг хэлэлцдэг дижитал хотын талбай юм" гэж мэдэгджээ. Тэрбээр "Twitter" дээр улс төрийн хэт их үзэл баримтлал бусдын үзэл бодолд халдаж байна гэж үзэн худалдаж авах санал тавиад байсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж