МАН-ыг талцуулсан LRT төсөл дэмжигдэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

МАН-ыг талцуулсан LRT төсөл дэмжигдэх үү?

МАН-ыг талцуулсан LRT төсөл дэмжигдэх үү?

Төрөөс хэмнэлтийг эхлүүлэхээр шинээр хууль хүртэл батлуулж буй. Энэ цаг үед түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэг буюу LRT төслийг хэрэгжүүлэх талаар УИХ-ын гишүүд талцаж сууна.

МАН-ын бүлэг л гэхэд өчигдөр шөнө дөл болтол хуралдаж, зөвхөн LRT төслийн талаар маргаан үүсгэжээ. Ингэхдээ Ерөнхий сайд тус төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд дахин бүлгээр хэлэлцэж, саналаа нэгтгэхээр болсон байна.

Хотын түгжрэлийг шийдэх хөнгөн галт тэрэг буюу LRT төслийн ажлыг энэ оны тавдугаар сараас эхлүүлэхээр болж, 2024 онд үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөснөө танилцуулсан. Гурван трасс бүхий төслөөс эхний ээлжид ашиглалтад оруулах нь Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос Баянзүрх дүүргийн Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжлэх хөнгөн галт тэрэг зорчих бүтээн байгуулалтын ажил юм.

Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн  хэрэгслийн тоо 662,644. Энэ төслийг хэрэгжүүлэх үндэслэл нь хотын хэт төвлөрөл, түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал гэдгийг албаныхан онцолж буй.

Тодруулбал, 1970 онд нийт иргэдийн 23 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байсан бол 2021 онд 47 хувь болтлоо өсч, энэ хугацаанд Монгол Улсын хүн ам 2.6 дахин, Улаанбаатар хотын хүн амын тоо 5.2 дахин, нийслэлийн нийтийн тээврээр өдөр тутам тээвэрлэсэн зорчигчийн тоо 3.7 дахин тус тус өссөн байна.

Хөнгөн галт тэрэгний төслийн баригдаж ашиглалтанд орсны дараа 2025 онд өдөрт дунджаар 95.3 мянган зорчигч, жилд 34.7 сая зорчигч үйлчлүүлэхээр тооцоолжээ.

Энэ нь 2050 онд өдөрт 341 мянган зорчигч буюу жилд 124.4 сая зорчигч үйлчлүүлж шинэ төрлийн тээврийн хэрэгслийн хүртээмж, хүчин чадал нэмэгдэхээр тооцжээ.

LRT ТӨСЛӨӨР ЖИЛД 216.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛНО

Тасалбарын үнэ таван буудал хүртэл үйлчлүүлсэн зорчигч 700 төгрөгийн суурь тарифаар зорчих бөгөөд нэмэгдсэн буудал тутамд 50 төгрөгөөр нэмэгдэж, бүтэн зорчилт дунджаар 1200 төгрөг байхаар тооцож байна.

Хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлснээр гарах нийгэм, эдийн засгийн шууд ба шууд бус нөлөөлөл:

  • Улаанбаатар хотын оршин суугчид ажил болон хичээл сургууль руугаа зорчиход ашиглах хотын гүүрэн тулгуурт нийтийн тээврийн системээр дамжин эдийн засгийн хөгжлийг дэмжиж, түгжрэлийг бууруулна.
  • Нийслэлийн ДНБ 24.2 их наяд төгрөгийн 1.84 хувьтай тэнцэж байгаа хотын түгжрэлээс үүдсэн автомашины шатах тослох материалын үргүй зарцуулалтын 446 тэрбум төгрөгийн алдагдсан боломжийн зардлыг бууруулах боломж бүрдэнэ.
  • Хөнгөн галт тэрэгний трассын дагуу нийтийн тээвэр болон автомашины түгжрэлээс үүдсэн 320.5 мянган зорчигчийн  хөдөлмөрийн бүтээмжийн алдагдагдсан боломжийн зардал өдөрт 6.57 тэрбум төгрөг, жилд 2.5 их наяд төгрөгт хүрээд байна. Нийслэлийн ДНБ-ийн 9.36 хувьд хүрээд байгаа хөдөлмөрийн бүтээмжийн алдагдлыг бууруулах боломж бүрдэж байна.
  • Нэг иргэний өдөрт түгжрэлд өнгөрөөж байгаа 2.5 цагийн бууруулснаар хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх, эдийн засагт  тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэн явуулах эхний 30 жилийн хугацаанд нийт 6.49 их наяд төгрөг, жилд дунджаар 216.3 тэрбум төгрөгийн орлого олохоор тооцоолж буй сурагтай.

Хөдөлмөрийн зах зээлийг зөвхөн хөнгөн галт тэрэгний тээврийн ашиглалтын хүрээгээр тооцоход 2027 онд шинээр 885 хүн, 2034 онд 1145 хүн, 2049 онд 1455 хүн шууд ажлын байртай болно гэж албаныхан дурдав.

Замын түгжрэлээс хамаарч нэг хүн өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна. Нийслэлийн судалгаагаар замын түгжрэлээс хамаарч нэг хүн өдөрт 2.5 цаг, жилд 35 өдөр буюу дундаж насыг 72 гэж тооцвол 6.49 жилийг замын хөдөлгөөний түгжрэлд өнгөрөөж байна гэжээ.

Эхний жил 2025 онд 50.1 тэрбум төгрөг, 2050 онд 446.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж