Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат, улсын начин С.Мандахын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд Төв аймгийн Баянцогт сумын харъяат, аймгийн хурц арслан Э.Төгөлдөр найм даван түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харъяат, аймгийн арслан Э.Сумъяабат үзүүрлэв.
Их шөвөгт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харъяат, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат, аймгийн арслан С.Галданцогт нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Г.Төрмөнх, аймгийн харцага Н.Ширчинхүү, аймгийн начин Д.Төрбаяр нар үлдэв.
Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 30-нд Ж.Сундуй арслангийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
Холбоотой мэдээ