Лондоны ICE бирж дээр Даваа гаригт "Brent" төрлийн газрын тосны ирэх зургадугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 3.83 хувиар буурч, нэг торх нь 102.55 ам.долларт хүрчээ.
Өглөөний 09:17 цагийн байдлаар "Brent" төрлийн газрын тосны үнэ 102.96 ам.доллар болж нэмэгдсэн нь өмнөх өдрийн хаалтын ханшаас 3.46 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 12-нд "Brent" төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 103 ам.долларт хүрч буурч байв.
Тус бирж дээр "WTI" төрлийн газрын тосны фюьчерс хэлцлийн үнэ 3.89 хувиар буурч, нэг торх нь 98.08 ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: LME
Холбоотой мэдээ