412,389 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

412,389 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 161,691,690 төгрөгийн үнийн дүн бүхий 412,389 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +15.00%), "Булган ундрага" ХК (BUN +12.76%) болон "Хай би ойл" ХК (HBO +12.22%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" ХК (JTB -5.36%), "Түмэн шувуут" ХК (TUM -4.73%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (BERDN -3.62%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 20,429 ширхэг нэгж эрхийг 6,124,228 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 8,692 ширхэг үнэт цаас 868,240,000 төгрөгөөр, ам.долларын нийт 3 ширхэг үнэт цаасыг 300 ам,доллароор тус тус арилжаалсан байна.

Багцын арилжаагаар нийт 1,540,369 ширхэг үнэт цаасыг 250,006,271 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.18% хувиар өсч, 37,465.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,121,119,378,851 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж