Дональд Трамп ханхүү Харриг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

Дональд Трамп ханхүү Харриг шүүмжлэв

Дональд Трамп ханхүү Харриг шүүмжлэв

Их Британийн хунтайж, Эдинбургийн гүн Филиппийн дурсгалыг хүндэтгэх ёслол өнгөрсөн сарын 29-ний өдөр болсон. Энэхүү ёслолд ханхүү Харри болон түүний эхнэр Меган нар оролцоогүй. АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп тэднийг шүүмжилжээ. Тэрбээр Пирс Морганы шоуд оролцож, ярилцлага өгөх үеэрээ ханхүү Харриг хунтайж Филиппэд хүндэтгэл үзүүлээгүйнх нь төлөө “аймшигтай” гэж хэлэв.

Түүнээс гадна Харри болон Меган нарын харилцаа удаан үргэлжлэхгүй гэж Трамп хэлжээ. Ийн хэлснийх нь дараа Пирс ярианы сэдвийг өөрчилсөн байна. Мөн “Super bowl” арга хэмжээнд ханхүү Харри оролцох бүрэн боломжтой байсан ч цаг зав гаргаагүй гэж шүүмжилсэн байна. Ярилцлагын үеэр Трамп хатан хааныг эелдгээр дурсан ярьсан хэдий ч Харри, Меган нарын талаар таатай үг унагаагүй аж. Тэр байтугай тэдний цол хэргэмийг хураасан нь дээр гэж хэлжээ.

Уг ярилцлага өчигдөр орой /2022.04.24/ олны хүртээл болжээ. Ням гаригийн орой Пирс Морган твиттер хуудастаа “Томоохон тэсрэх бөмбөг буюу ерөнхийлөгч асан Трамптай хийсэн ярилцлага маань өнөө орой цацагдана” гэж жиргэсэн байна.

Эх сурвалж: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж