"LRT төсөл хоёр хуультай зөрчилдсөн"

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

"LRT төсөл хоёр хуультай зөрчилдсөн"

"LRT төсөл хоёр хуультай зөрчилдсөн"

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараас LRT хөнгөн галт тэрэгний асуудлаар тодрууллаа. Тэрбээр “Орж ирж буй төслүүд бүгд хуульд нийцсэн байх ёстой. Би УИХ-ын гишүүн. Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлнэ гэж тангараг өргөсөн. Хууль засагладаг, хуулийн дагуу бүх юм шийдэгдэх ёстой гэсэн байр сууринаас ажиллаж ирсэн. Төсвийн байнгын хороон дээр энэ асуудал орж ирэхэд хуулийн хоёр зөрчил байсан.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл дотор бий. Яагаад гэвэл зээлийн баталгаа гаргуулагч нь нэг компани бий. Уг компани регистрийн дугаар аваагүй. Дээр нь гурван жил ашигтай ажилласан гэсэн Өрийн удирдлагын тухай хууль байдаг. Уг хуультай зөрчилдсөн. Энэ 2.8 тэрбум ам.долларын өртөгтэй LRT, мөн Тавантолгойн цахилгаан станцад 565 сая ам.долларын баталгаа гаргах тухай асуудал байна. Нийтдээ 3.4 тэрбум ам.долларын асуудал болчхоод байна. Ингэхээр Монгол Улсын өрийн босго зөрчигдөж буй. Үүнийг хэлж, Төсвийн байнгын хороо хэлэлцээгүй. Бүлгийн гишүүд үнийн асуудлаар сайн ярилцсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж