Орост хоёр том дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

Орост хоёр том дэлбэрэлт болов

Орост хоёр том дэлбэрэлт болов

ОХУ-ын Брянск дахь "Дружба" нефтийн баазад гал гарчээ. Тус байгууламжийн газрын тос хадгалах сав өнгөрсөн шөнө /2022.04.25/ орон нутгийн цагаар 02:00 цаг орчимд шатсан аж. "Дружба" нефтийн бааз Донбассыг хяналтдаа авахад чухал ач холбогдолтой объект ажээ. Уг мэдээллийг өнөө өглөө "ТАСС" агентлаг уламжилсан байна. Галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ажээ.

Брянск муж Украинтай хиллэдэг бөгөөд Москвагаас 386 орчим км зайд оршдог. Одоогоор шатаж буй нефтийн агуулахын ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж буй юм байна.

Оросын пуужин, артиллерийн 120 дугаар анги байрлаж буй нутаг дэвсгэрт хоёр дахь удаагаа гал гарчээ. Гэвч уг мэдээллийг Оросын эрх баригчид хараахан батлаагүй байна. ОХУ-ын Онцгой байдлын яам цэргийн байгууламжид гал гарсан тухай мэдээллийг нийтэлсэн боловч удалгүй устгасан гэж “Daily mail” мэдээлэв.

НАСА-гийн хиймэл дагуулаас авсан зургаас харахад, Украины хилээс хойд зүгт 112 км зайд "Роснефть" компанийн байгууламжтай ойролцоо координатад гал түймэр гарч буй нь харагдаж байна.

Украины талын сөрөг довтолгооныг Орос улс хоёр дахь удаагаа зарлаж буй нь энэ юм. Өмнө нь дөрөвдүгээр сарын 1-нд Украины тал газрын тос хадгалах агуулахад цохилт өгөхийн тулд нисдэг тэргүүдээ илгээсэн гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
70
ЗөвЗөв
17
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж