Шанхайд Covid-19-ийн нас баралт 39 бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

Шанхайд Covid-19-ийн нас баралт 39 бүртгэгдэв

Шанхайд Covid-19-ийн нас баралт 39 бүртгэгдэв

Хятадын Шанхай хотод дэгдсэн Covid-19-ийн шинэ давлагааны улмаас өчигдөр /2022.04.24/ 39 хүн нас баржээ. Энэ нь хөл хорио эхэлснээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон нас баралт болов.

Сүүлийн долоо хоногт өдөр бүр олон мянган халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 18-нд анхны нас баралтыг зарлажээ. Өнгөрсөн Ням гаригт 39 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 87-д хүрсэн байна. Үүнээс өмнө 12 хүн нас барсан нь өдрийн хамгийн өндөр үзүүлэлт байжээ.

Үүний зэрэгцээ нийслэл Бээжин хотод халдварын 22 тохиолдол бүртгэгдсэнээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсныг албаны хүн анхааруулсан. “Урьдчилсан ажиглалтаар долоо хоногийн турш халдвар үл үзэгдэх байдлаар хотод тарсан” гэж Эрүүл мэндийн ажилтан Пан Синхуо хэлэв.

Нийт Хятадын хэмжээнд Бямба гаригийн байдлаар 21796 халдварын тохиолдол бүртгэгджээ. Эндээс ихэнх нь Шанхай хотод бүртгэгдсэн гэж Үндэсний эрүүл мэндийн комисс мэдээлэв.

ДЭМБ Covid-19 дахин давалгаалж байгаа асуудлаар Хятадын нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудтай холбоотой ажиллаж байна гэж мэдэгдлээ. Хөл хорио болон вакцины үр нөлөөг хянах шаардлагатай гэж тус байгууллагаас мэдэгдсэн хэдий ч үнэлгээ хийх хангалттай мэдээлэл байхгүй байна гэв.

Эх сурвалж: FRANCE24, ECONOMIC TIMES, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж