УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс LRT төслийн талаарх байр суурийг нь сонслоо. Тэрбээр уг төслийг дэмжихгүйгээ онцлоод, “LRT-ийн олон хувилбар бий. Урьд өмнө нь энэ салбарт ажиллаж байсны хувьд өөр түвшний янз бүрийн асуудлыг хийх гээд үзсэн.
Нэгдүгээрт, өнөөдрийн нөхцөл байдал, авто замын нэвтрэх чадвар хэр байгаа билээ. Хувь хүнийхээ хувьд уг төслийг дэмжихгүй байна. Дэмжмээргүй харагдаж байна. Хоёрдугаарт, Төсвийн тухай хууль болон холбогдох хуулийг зөрчсөн. Түгжрэлийг бууруулах ажлыг нэн тэргүүнд хийх нь гарцаагүй. Гэхдээ хийх ажил олон бий.
Авто замын түгжрэл бууруулна гэдэг нь авто замын нэвтрэх чадварыг сайжруулж, замаа өргөсгөх, зогсоол, хоёр түвшний уулзвар гэх мэт ажлыг хийвэл үр дүнтэй. Яармагийн түгжрэлтэй холбоотой асуудал орж ирж буй. Яармаг дээр болбол бид хоёр дахь гүүр барих, цаашаа “Мах комбинат” руу татсан зам бий болгох, хот тойрсон жижиг автобусыг нэмэх гэх мэт олон гарц бий” гэлээ.
Холбоотой мэдээ